solongonews
Ли Кэчян RCEP-ын удирдагчдын 3-р уулзалтад оролцов
2019-11-05 15:35
Ли Кэчян RCEP-ын удирдагчдын 3-р уулзалтад оролцов.

Ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 04-нд Тайландын Бангкок хотод Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр буюу RCEP-ын удирдагчдын 3-р уулзалтад оролцлоо. Уулзалтад АСЕАН-ны 10 орон, БНСУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг зэрэг улс орнуудын удирдагчид оролцож, Тайландын ерөнхий сайд Прайюут Чан Оча хурлыг даргалжээ.

Ли Кэчян тавьсан илтгэлдээ: RCEP хэлэлцээр долоон жил үргэлжиллээ. Өнөөдөр 15 гишүүн орон хэлэлцээг бүхэлд нь дуусгавар болгоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж, талууд зөвшилцөж, цаашдын холбогдох асуудлаа шийдвэрлэхээр боллоо. Энэ нь дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн том бүтэцтэй, хөгжлийн хамгийн их нөөцтэй Зүүн Азийн чөлөөт худалдааны бүсийг байгуулах ажилд томоохон ахиц гарсныг харуулж байна. Хэлэлцээр нь талуудын ашиг сонирхлыг бүрэн харгалзан, оролцогчдын хөгжлийн эрэлт хэрэгцээг хамгийн их түгээмэл илэрхийллээ. Энэ нь эдийн засаг буурах дарамттай тулгарч буй бүс нутгийн орнуудад ашигтай төдийгүй бүс нутгийн эдийн засгийн интеграцчлах үйл явцыг түргэтгэх тустай юм.Мөн худалдааг ивээх үзэл өндийж буй өнөөгийн нөхцөлд, улс орнууд эрсдэл сорилтыг хамтдаа даван туулах эрч хүчээ нэмэгдүүлэх тустай. Талууд хамтран ажиллаж, оны сүүлчээс өмнө үлдсэн асуудлаар зөвшилцөн, аль болох эртхэн гарын үсэг зурах эрх зүйн текстийг бэлтгэж, дотоодын дэг журмыг түргэтгэн, ирэх оны RCEP-ийн удирдагчдын хурлаар албан ёсоор гарын үсэг зурахыг баталгаажуулж, хэлэлцээний үр өгөөжийг дэлхийн ард түмэнд богино хугацаанд хүргэх ёстой. Хятад улс санамж бичгийн үзэл санааны дагуу, Энэтхэгтэй хийсэн хэлэлцээнд тулгарч буй асуудлыг зөвшилцлөөр зохицуулж, талуудтай хамтарч ажиллахад бэлэн байгаа бөгөөд Энэтхэгийг аль болох эртхэн хэлэлцээрт нэгдэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл