solongonews
Турк улсад халдварын нийт тохиолдол 5 саяыг давав
2021-05-09 21:15
Турк улсад халдварын нийт тохиолдол 5 саяыг давав.

Туркийн Эрүүл мэндийн яамны 08-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл мөн өдөр шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол нь 18 мянга 52 хүрч, нийт халдварын тохиолдол 5 сая 16 мянга 141 хүрэв. Шинээр нэмэгдсэн нас баралт 281, нийт нас баралт 42  мянга 746 хүрч, эдгэрсэн тохиолдол 4 сая 691 мянга 224 хүрсэн байна.

Туркийн эрүүл мэндийн яамны вакцины мэдээллийн тоо баримтаас үзвэл, 08-ныг хүртэлх байдлаар Турк улсад вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 14 сая 560 мянгад хүрч, тэдний 10 сая 310 мянган иргэн вакцины хоёр тунгаа тариулаад байна.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган 08-ны өдөр хэлэхдээ, ирэх хэдэн хоногт хэвийн амьдралын горимд шилжих цагийн хуваарийг зарлах болно гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл