Хятад улс Төв болон Зүүн Европт хэрэгжүүлэх гэж буй төслүүдэд 10 тэрбум евро буюу 11.15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн тухай Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк /Industrial and Commercial Bank of China/ мэдэгдлээ.
Тус банкны энэ оны эхээр байгуулсан “Sino-CEE Financial Holdings” компани “Хятад-Төв болон Зүүн Европын сан”-гийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхээр болжээ.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян өнгөрсөн бямба гарагт Латвийн нийслэл Рига хотод айлчлах үеэрээ тус компанийн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн байна.
“Хятад-Төв болон Зүүн Европын сан”-гаас /the China-Central Eastern Europe fund/ дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл зэрэг салбаруудад хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхийн тулд 50 тэрбум еврогийн хөрөнгө босгох зорилт тавьжээ.
Хятад улс Төв болон Зүүн Европт 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулна
2016-11-08 20:26
Хятад улс Төв болон Зүүн Европт 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://finance.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
