ӨМӨЗО-ны Соёлын үйлсийн анхны үзэсгэлэнгийн цуврал арга хэмжээний нэг болох “Соёлын 100 аж ахуйн нэгж аялал жуулчлалын баазтай хамтран ажиллах” үйл ажиллагааг ӨМӨЗО-ны соёлын тэнхимээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд 6 дугаар сарын 30-ны өдөр Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд нээлтээ хийсэн байна.
ӨМӨЗО-ны Соёлын тэнхимийн орлогч дарга Ли Хүнин үйл ажиллагааг нээж үг хэлэв.
Нээлтийн ёслол дээр Өвөр Монголын үндэстний урлагийн театр, Өвөр Монгол музей, Дүн Лянь аялал жуучлалын групп, Цэлгэр Хар сухай аялал жуучлалын компани зэрэг дөрвөн соёлын нэгж бусад аж ахуйн нэгжид өөр өөрийн аялал жуулчлалын баазын байдлаа танилцуулахын зэрэгцээ бусад соёлын аж ахуйн нэгжийг татах ашигтай нөхцөл, дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээ зэргийг танилцуулсан байна.
