Улаанмөчирийн ордон байгуулагдав
2017-07-23 21:09
Хятад улсын анхдагч Улаанмөчирийн ордон 7 дугаар сарын 22-ны өдөр Өвөр Монголын Улаанхотод байгуулагдлаа.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь Улаанмөчирийн ордны хөшгийг сөхлөө. Тэрээр Улаанмөчирийн ордны тоног төхөөрөмжийг хянан үзэж, жүжигчдийн дасгал бэлтгэл хийж байгаа байдалтай танилцсан байна.
Улаанмөчирийн энэхүү ордныг байгуулахад 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүтээн байгуулалт хийж, 800 сая юаний хөрөнгө оруулсан байна. Тус ордон ашиглалтад орсноор Хянган аймгийн Улаанмөчирийн хөгжилд хувь нэмэр оруулах бөгөөд соёлын хөгжлийг ахиулж хотын дүр төрхийг гойд сайхан болгох юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
