ХКН-ын ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Шы Тайфэн ӨМӨЗО-ны XII хорооны УТЗЗ-ний IV хурлын эдийн засаг, технологи, шинжлэх ухаан, нийгмийн халамж, нийгмийн баталгааны салбарын гишүүдтэй дугуйлан 01 дүгээр сарын 27-ны өдөр хамтран хэлэлцэв.

Шы Тайфэн гишүүдийн саналыг нарийн хянамгай сонссон юм. Тэрээр:
- Ли Шюлин нөхрийн хийсэн УТ Байнгын хорооны ажлын тайлан нь улс төрийн байр суурь өндөр, үр дүнг нэгтгэн дүгнэж, асуудлуудад үнэн зөв дүн шинжилгээ хийж, төлөвлөгөө нь тодорхой бөгөөд тугаа өндөрт өргөж, шударга байдал, инновацийг эрхэмлэдэг тайлан юм. Өнгөрсөн онд Өөртөө Засах Орны УТЗ нь хариуцлагыг чангатгаж, санал зөвлөмж гарган ардчиллыг дэмжиж, эв нэгдэл, харилцан уялдаа холбоотой ажилласан. Өргөн олон УТЗ-ний гишүүд үүргээ ухамсартайгаар биелүүлж, санал зөвлөмжийг идэвхтэй дэвшүүлэн, тахлын эсрэг их тэмцэлд идэвхтэй оролцож, өндөр чанартай хөгжлийг ахиулан, өөртөө засах орны бүх салбарын ажлыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм гэж хэллээ.
