Хятадын баруун өмнөд нутгийн Гүй Жөү мужийн Пин Танд байгуулсан 500 метрийн диаметр бүхий дэлхийн хамгийн том дуран (FAST)25-ны өдөр Гүй Жөү мужид ашиглалтад орж, огторгуйн цээлээс ирэлттэй цахилгаан соронзон долгионыг хүлээн авч эхэлжээ. Энэ нь Хятад улс шинжлэх ухааны хошууч судалгаанд чухал том бүтээлч чанартай үүдэлтэй болсныг харуулж байна.

Дэлхийн хамгийн том судалгааны “Тэнгэрийн нүд” буюу FAST-ийг бүтээх ажлыг Хятадын Шинжлэх ухааны академи 10 жилийн өмнөөс бэлтгэжээ. Энэхүү дурны диаметр нь 500 метр бөгөөд бөмбөгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хураан авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм.

2013 оны 3 дугаар сараас Хятадын хэдэн мянган эрдэмтэн, инженер, мэргэжлийн ажилчин, барилгачид Гүй Жөү мужийн Пин Тань шяньд анх ажлаа эхлүүлж байсан. Тэдний цуцашгүй хөдөлмөр, зориг тэмүүллээр уулын хавцалд энэхүү бүтээн байгуулалтын хамгийн сүүлийн хавтанг энэ оны 7 дугаар сарын 3-нд суурилуулж дууссан юм.

Өмнө энэ төрлийн хамгийн том нь дурны диаметр 100 метрээс давж байгаагүй юм байна. Харин FAST дуран дээрх үзүүлэлтээс даруй 30 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний давуу юм. Сансар огторгуйгаас ирж буй долгионыг хүлээн авах чадлаараа Германы Bonn дурангаас бараг 10 дахин өндөр хүчин чадалтай. “Тэнгэрийн нүд” нь ойрын арваас хорин жилд дэлхийд тэргүүлэх байр сууриа алдахгүй гэж мэргэжилтнүүд баталж байна.
Хятадын Шинжлэх ухааны академын сансар судалгааны газрын дэд дарга Жэн Шяонян:
- FAST дуранг ашиглалтад оруулсанаар Хятад улсад маш их давуу тал бий болж байна. Энэ дуран сансар огторгуйгаас шинэ гариг одыг илрүүлж, тэдний үүсэл гарал хувирал зэргийг судлахад өндөр үр дүнтэй юм. Мөн гариг хоорондын чимээ долгионыг хүлээн авч дэлхийн бөмбөрцөгөөс гадна буй харь гаригийн хүмүүсийг эрж хайхад энэхүү дуранг ашиглах болно гэжээ.
