solongonews
Хятад, Их Британийн IX стратегийн хэлэлцээ болов
2018-07-31 15:49
Хятад, Их Британийн IX стратегийн хэлэлцээ болов.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 07-р сарын 30-нд Бээжин хотноо Их Британийн гадаад хэргийн сайд Ханттай Хятад, Их Британийн IX стратегийн хэлэлцээ хийж, сэтгүүлчидтэй уулзав. Ван И: Стратегийн хүрээнд хоёр талын харилцааг баяжуулан бэхжүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцон, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжих тухай санал нэгдсэн юм гэжээ.

Ван И: Хант гадаад харилцааны сайдын албан тушаалд гараад сар болоогүй Бээжинд айлчлан, Хятад, Их Британийн IX стратегийн хэлэлцээ хийж байгаа нь Их Британи хоёр талын харилцааг чухалд үзэж байгааг харуулж байна. Саяхан сайдтай хийсэн уулзалтаар олон үр дүн, олон нийтлэг ойлголтод хүрэв гэжээ.

Мөн өдрийн уулзалтаар Хятад, Их Британи хоёр тал дэлхийн чөлөөт худалдааны системийг хамгаалах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. Ван И: Уулзалтаар Хант сайдтай нийтлэг ойлголтод хүрч, Хятад улс Их Британи, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа олон талт үзлийн үйл явцыг хамгаалан, дэлхийн чөлөөт худалдааны систем, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг хамгаалах болно гэжээ.

Хант: Их Британийн тал Хятадын засгийн газрын ядуугаас ангижруулах, эдийн засаг, нийгмийн эрх зүй зэрэг талаар олсон асар их амжилт олсныг сайшааж байна. Хятад улс ирэх 20 жилийн дотор дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц болох магадлалтай бөгөөд Хятадын хөгжил, цэцэглэлт нь дэлхийд боломж болохоос биш заналхийлэл болохгүй юм. Их Британийн тал Хятад улстай стратегийн хэлэлцээгээ чангатган, эв найрамдлаа гүнзгийрүүлэн, бүх салбар дахь харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Их Британи, Хятадын харилцааны "алтан цаг үе"-ийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна. Их Британи Хятад улстай харилцаа холбоогоо эрчимжүүлэн, олон сорилтын эсрэг хариу арга хэмжээ авч, олон талт үзэл, олон улсын дэг журмыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл