solongonews
2023 онд Хятадын олон бүс нутагт гадаад худалдааны нийт импорт, экспортын үнэ дээд амжилт бүтээжээ
2024-01-23 11:06
2023 онд Хятадын олон бүс нутагт гадаад худалдааны нийт импорт, экспортын үнэ дээд амжилт бүтээжээ

 

Сүүлийн үед Хятадын олон бүс нутагт 2023 онд гадаад худалдааны импорт, экспортын "тайлан"-ыг зарлаж, олон газрын импорт, экспортын хэмжээ дээд амжилт бүтээсэн байна.

2023 онд Гуандун мужийн гадаад худалдааны нийт импорт, экспортын үнэ 8.3 триллион юанийн дээд хэмжээнд хүрч, 0.3 хувиар өсчээ. Нийт үнэт нь Хятадын гадаад худалдааны 19.9 хувийг эзэлж, Хятадын гадаад худалдааны нэгдүгээр байранд жагссаар байна.

Бээжин 2023 онд гадаад худалдааны гялалзсан амжилт бүтээжээ. Бээжингийн Тамгын газрын статистик мэдээллээр, 2023 онд Бээжингийн импорт, экспортын нийт үнэ 3.65 триллион юань байх бөгөөд энэ нь өнгөрсний мөн үеэс 0.3 хувь, үндэсний өсөлтөөс 0,1 хувиар илүү, импорт, экспортын хэмжээ гурван жил залгаа 3 триллион юаниас давж, дээд амжилт бүтээжээ.

Шанхайн Тамгын газрын мэдээлснээр, 2023 онд Шанхайн нийт импорт, экспортын үнэ 4.21 триллион юань байх бөгөөд энэ нь мөн дээд амжилт юм.

Янз бүрийн газраас гаргасан гадаад худалдааны импорт, экспортын мэдээллээс харахад Хятадын гадаад худалдааны тэсвэр хатуужил, эрч хүч аажмаар нэмэгдэж байна. Үүнээс гадна гадаад худалдааг тогтворжуулах бодлого, арга хэмжээнүүд үр дүнтэй болж, гадаад худалдааны байгууллагуудад дэмжлэг үзүүлж байгааг ч энэ үзүүлэлт харуулж байна.

Хятадын үндэсний мэдээллээс үзвэл, 2023 онд Хятадын импорт, экспортын нийт үнэ 41.76 триллион юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 0.2 хувиар өссөн юм байна. Үүнээс экспорт 23.77 триллион юань байсан нь 0.6 хувиар өссөн үзүүлэлт байж, импорт 17.99 триллион юань байсан нь 0.3 хувиар буурсан байна. Гадаад худалдааны үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байсан бөгөөд 4-р улиралд сайжрах хандлага илт  болсон байлаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл