solongonews
“Apple” компани бүтээсэн iMessage үнэхээр зугаатай
2016-07-04 16:52
Энэ сарын дундуур болсон “Apple” компани “WWDC” чуулган дээр хэд, хэдэн шинэчлэлтээ танилцуулсан.

Энэ сарын дундуур болсон “Apple” компани “WWDC” чуулган дээр хэд, хэдэн шинэчлэлтээ танилцуулсан. Үүний нэг нь “iMessage” байсан ба тэр дундаа анимэйшн, эможи болон бусад зүйлс шинэчлэгдсэн юм. Тэгвэл яг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг нь үйлдэл дээр нь харцгаая.

Бүх зүйл байж болох хамгийн хөдөлгөөнтэй бөгөөд өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой болжээ.

Цоо шинээр нэмэгдсэн үйлдлүүд дотор "Invisible Ink", анимэйшн, гараар зурвас бичих, үг болон өгүүлбэрийг эможигоор солих зэрэг зүйлс багтсан байна. Тиймээс одоо зурвас бичих хэзээ ч өмнөх шигээ байхгүй нь тодорхой.

“Apple” компани энэхүү шинэчлэлтийг хийснээр “iMessage” жинхэнэ зугаатай тоглoом болон хувирч байгаа юм. Тэд Buzzfeed-ын сурвалжлагчдад шинэ бүтээгдэхүүнээ туршиж үзэх боломж олгосон байна.

Ингээд энэхүү шинэчлэлт нь яг ямар учиртай болохыг та бичлэгээс үзнэ үү. 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл