
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян өнөөдөр буюу 7 дугаар сарын 14-ны өдрийн үдээс өмнө Монгол Улсын Төрийн Ордонд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзлаа. Уулзалтын дараа хоёр улсын ерөнхий сайд нар сэтгүүлчидтэй уулзсан байна.

Ли Кэчян уулзалт ярилцлагын үр дүнг танилцуулан илэрхийлэхдээ: - Хоёр тал хоёр орны харилцааны ерөнхий чиглэлийг сайн баримталж, стратегийн түншлэлийн хөгжлийг хурдасгах, гол салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, орон сууц, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжиж, хоёр талын хэрэгцээ шаардлагыг хангаж, давуу тал, нөхцөл боломжоо түшиглэн харилцан ашиг хүртэнэ гэжээ.
