
Суурингийн малчин Нарангуа:
- Урт дарга ядуу малчдын сайн дарга, сайн найз, сайн удирдагч мөн. Ядуу малчдаа намын хайр халамжийг хүртээн сайн сайхан амьдралд урам зориг өгдөг.
Суурингийн малчин Мандлаа:
- Урт даргын удирдлагаар олон хүн гэрийнхээ үүдэндээ ажиллана. Тэр нь бидний баяжлын хөтөч мөн.
Олны нүд од адил гэдэгчлэн Зүрх суурингийн иргэд түүнд “Ажилдаа шуурхай, хүн чанар сайн, ардын төлөө хичээдэг учир шийддэг....” гэх олон үнэлэлт өгч байна.

Бага сургуулийн Намын дэд даргын ажилтай Урт хорь гаруй жилийн турш соёл боловсролын үйлсэд зүтгэж, 2018 онд хошуу, намын хороо, суртал ухуулгын газрын томилолтоор Хаансүм сумын Зүрх сууринд “Нэгдүгээр дарга”-аар ядуурлыг бууруулах ажилд оролцсон байна. Тэрээр ажиллах явцдаа ядуу айлуудад оюун ухаанаар туслах тусгай тавцан гаргаж, нам засаг, хуулийн тухай агуулгыг ойлгуулан асуулт хариултын нэг асуултад 20 хувь олгож 60 хувь олсноор хоол хүнс хувцас зэргээр шагнан урамшуулдаг.
- “Өчигдөр арав гаруй хүн цагаан будаа авахаар ирсэн. Энэхүү асуулт хариултын хэлбэрээр суурингийн иргэдийн төрийн бодлогын ойлголтыг дээшлүүлж ядуурлаа бууруулах ажил амжилттай явагдаж байн ”гэж Урт баяртай ярьж байлаа.

Тэр бас хошууны холбогдох хэлтэст мэдүүлэлт хийж Зүрх суурингийн 100 гаруй айлын 334 га газарт машин худаг өрөмдөж өгч, голын хөвөөн дэх 67 га газар ургасан зэгсийг ашиглан суурингийн хүмүүстэйгээ хамтарч “Зэгсэн сүлжмэлийн үйлдвэр” байгуулан богино хугацаанд 100 мянган төгрөгийн орлого үүдсэн байна. - “Зэгсэн сүлжмэлийн үйлдвэр одоо арваад айлыг багтаасан 40 гаруй ажилчидтай, нэг өдрийн дундаж орлого нь 200 юаньд хүрч байна. Урт дарга манай нутгийн зэгсний эх баялгийг ашиглаж зэгсэн сүлжмэлийн бүтээгдэхүүнээ борлуулахад ч зам нээж өгсөн байна гэж суурингийн иргэн Мандлаа хэлж байлаа.
Тэрээр бас Зүрх сууринд сүндэрлэж байгаа Цогт хан уулын 134 га газар Батцагаан модны ойг ашиглаж жуулчлалын үйлс эрхлэхээр төлөвлөж байна.
“Ардын итгэл алтан шагналаас ч үнэтэй" гэж нэгэн сэтгэлээр ажиллаж байгаа Урт дарга Засгийн газраас олгосон энэхүү өнгө гэрэлтэй ариун дархан үүргээ зоригтой үүрэглэн, ядуурлыг бууруулах ажилд зүтгэсээр байна.

