solongonews
Соёлоор холбогдох дэлхий
2024-07-15 10:53
Улс орнууд зөвхөн газрын зургийн байрлалаараа төдийгүй, ёс заншил ,соёлын бүтээгдэхүүн,өв уламжлалаараа хоорондоо ялгаатай.Хятад улс торго, цай, шаазан, күнфү, Монгол Улс эрийн гурван наадмаараа,Франц улс романтик орчин, хоолны соёлоороо гээд улс орон бүрийг энгийн хэдэн үгээр тайлбарлахад хангалттай байдаг.

Орчин үед соёлын төрөл зүйлүүд, урлагийн олон урсгал хүч түрэн орж ирж уламжлалт соёлыг амьдралаас шахаж, оршин тогтнож хөгжих орон зайг нь хумьсаар байгаа ч соёлын давтагдашгүй хэв шинж, уламжлалт мэдлэг, сэтгэлгээний илэрхийлэл болсон соёлын өв зэргийг хамгаалж хөгжүүлэх гэсэн хүчин зүтгэл,шийдвэр бодлого илүү хүчээ аваад байгаа нь бахархамаар...

Эртний Хятадын соёл бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний соёлын нэг төдийгүй хамгийн өвөрмөц соёлын нэг юм. Таван мянган жилийн турш бусад соёл иргэншилтэй адил өөрийн замаар хөгжиж иржээ.Хятадын ард түмний оюун санааны үнэт зүйлсийн баялаг болон тогтож олон зуун жилийн дайн самуун, бослого үймээн, харийн түрэмгийлэл, цаг хугацааны шалгуур, урт удаан түүхийн нугачааг даван  энэхүү соёл иргэншил өөрийн үзэл санаа, үндсэн үнэт зүйлсийг хадгалж чадсан төдийгүй дэлхийн соёл иргэншилдмаш их үнэ цэнэтэй соёлын баялаг өв болсоор иржээ.Хятадын уламжлал, зан заншлын дийлэнх нь Хятадын нийгмийн оюун санааны, амьдралын онцлог шинж чанаруудаас шууд улбаатай.

Соёл бол улс үндэсний дархлаа, үнэт зүйлийн нийлбэр, хүн байхын утга учир, цаг хугацааны илэрхийлэл.Тиймийн тулд өнөөдөр "Бүс ба зам", "Торгоны зам" зэрэг санаачилга нь соёл иргэншлийн солилцооны замыг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбар дахь улс хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн байна.

 

Зохиогч: Ниийтлэл:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл