solongonews
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний төв байгуулагджээ
2021-05-14 09:41
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний төв байгуулагджээ.

БНХАУ Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний төв энэ сарын 13-ны өдөр нээгджээ.

Тус төв нь БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны харьяа байгууллага бөгөөд Бээжин хотын баруун хойд Хай Дянь дүүрэгт байрлаж байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний төв нь олон нийтийн эрүүл мэнд, өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх хүрээнд бодлого боловсруулах, тархварын эсрэг хяналтын тогтолцоог бий болгох болон бусад асуудлыг хариуцан үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Өвчинд хяналт тавих төв шинээр байгуулагдсан нь өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй халдварт өвчинтэй тэмцэх явдлыг цогцоор нь дэмжих, иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх замаар байгууллагын халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа өргөжин хөгжих боломж юм. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл