
ӨМӨЗО орны Хянган аймгийн “Аршаан-Цайхын голын аялал жуулчлалын орон” нь 2017 оны бүх Хятадын шинээр шалгарсан улсын 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орноор тодорсныг 2 дугаар сарын 17-ны өдөр нийтэллээ.
Энэхүү баярт мэдээ тус аялал жуулчлалын орны менежер Юй Чин Жаогийн хувьд сэтгэл догдлом үйл явдал болох нь гарцаагүй. Тэрээр 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Аршаан хотын ой шугуйн товчооноос тус аялал жуулчлалын компанид шилжин ирж ажилласан байна. Өмнө нь аялал жуулчлалын ажилтай тэгтлээ ойр байж үзээгүй ч шинэ ажилдаа ирээд удалгүй 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орныг бүртгүүлэх их ажилд оролцсон билээ.
- 2008 оны үеэр манай аялал жуулчлалын орон нэгэнт 4A зэрэглэлийн аялал жуулчлалын орноор бүртгүүлсэн юм. 2012 оноос эхлэн бид 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орноор бүртгүүлэх ажлаа эхлүүлэхээр тогтож, намайг шилжиж ирсний дараа бодитой ажил эхэлсэн байна гэж тэрээр танилцуулсан юм.

Аялал жуулчлалын орныг зэрэглэлд хуваан хамаарах нь манай улсын аялал жуулчлалын салбарын дүрэм болон брэндийг ахиулах чухал нэгэн арга хэмжээ болно. Одоогоор 5A зэрэглэл нь хамгийн өндөр стандарт болох юм. Бүх улсад нийтдээ 246 аялал жуулчлалын орон 5A зэрэглэлээр бүртгүүлсний дотор 4 газар нь ӨМӨЗО-д байдаг. Тэр нь аялал жуулчлалын орны эх баялгийн хянан хэмжилт ба үйлчилгээний чанар чансаанд чанд нямбай хяналт шалгалт хийдэг бөгөөд их хэмжээний нарийн ажиллагаа шаардагддаг. Аршаан-Цайхын голын аялал жуулчлалын орны энэ удаагийн бүртгэлээр жишээлэхэд зөвхөн бичгийн материал нь гэхэд 3000 хуудас байсан гэнэ.
- 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орныг бүртгүүлэх явцад манай компаний бүх ажилтан идэвхтэй оролцсон. Мөн Өөртөө Засах Орны аялал жуулчлалын товчооноос бидэнд тусгай мэргэжилтэн томилон ирүүлснээр цээж тэнийж нүд нээгдсэн юм. Бидний олонх ажилтан бүгд ой шугуйн ажлаас аялал жуулчлалын ажилд шилжиж ирсэн хүмүүс болохоор аялал жуулчлалын талын системтэй ойлголт дутуу байжээ. Хэдэн жилийн хичээл зүтгэлийн дүнд ялангуяа, 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орныг бүртгүүлэх ажлыг хийснээр энэ талын ойлголт гүнзгийрлээ гэж Юй Чин Жао хэлсэн юм.
Аялал жуулчлалын орныг зэрэглэл тогтоох тал дээр 4A ба 5A зэрэглэл нь хоорондоо 50 хувийн зөрөөтэй байдаг. Хувийн зөрөө маш бага боловч их хөдөлмөр, хичээл зүтгэл гарган байж сая 5A зэрэглэлд хүрдэг. 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орныг шалгаруулахад тусгай мэргэжилтнүүд оноо өгч, 8 их төрлийн 216 оноо өгөх цэгтэй байж, ерөнхий оноо нь 950-д хүрэх хэрэгтэй. Түүний 4A зэрэглэлтэй ялгагдах хамгийн их зөрөө нь үйлчилгээний чанар юм. Одоогоор тус аялал жуулчлалын орон нь үйлчилгээний чанарыг хамгийн чухалд тооцож, бүх гишүүддээ системтэй боловсрол хүртээн, гадагш суралцуулахаар томилж, ‘Идэвхтэй үйлчлэх, чин сэтгэлээсээ үйлчлэх, инээмсэглэж үйлчлэх, баяртай үйлчлэх’ зарчмыг санаачлан хэрэгжүүлж байлаа.

Юй Чин Жао даргатай харьцуулбал Жанлэй эрхлэгч харин аялал жуулчлалын орны хуучин хүн билээ. Уг нь тэр Аршаан хотын ой шугуйн товчоонд ажиллаж байхдаа 2000 онд “Аршааны улсын ой шугуйн цэцэрлэг”-ийг бүртгүүлэх ажилд оролцож, нэг мэдэхэд 17 хавар, намрыг өнгөрөөсөн байна. Ой шугуйн цэцэрлэгийн эхний хугацааг эргэцүүлэхдээ:
- Тухайн үед манай цэцэрлэг үндсэндээ нээлт хийгээгүй бүрхэг байдалтай байсан, хүмүүс хаа хүртэл үзэх хүсэлтэй бол тэнд хүртэл тойрч, сүүлд нь бид хүмүүсийн олон очдог газартүндэслэн гол болох үзэмжийн чиг ба аялан зугаалах зам шугамаа тогтоосон юм гэж ярьж байлаа.
2006 онд ой шугуйн цэцэрлэг “Аршаан-Цайхын голын аялал жуулчлалын компани”-д хамаарагдасны дараа том хэмжээний төлөвлөлт хийж эхлэн, орчин тойрны хамгаалалтын төхөөрөмж, ариун цэврийн газар, машин тэрэгний зогсоол зэргийг бүгдийг шинээр бий болгох буюу өөрчлөн шинэчилсэн байна.
- Манай цэцэрлэг юу ч үгүй байснаасаа эхлээд үйлчилгээний төвшин аажмаар дээшилж, цаашлаад нарийн хамааралтыг хэрэгжүүлэх хүртэл алхам бүрт бодитой хичээл зүтгэл гаргасан. Бид таван жилийн хугацаа зарцуулан байж 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орны үнэлэлгээг хүртсэн нь бидэнд өгсөн хамгийн сайн урамшуулал юм гэж Жан эрхлэгч ярьж байлаа.
5A зэрэглэлийн аялал жуулчлалын орноор нэрлэгдсэний дараа Аршаан-Цайхын голын аялал жуулчлалын оронд хол ойрын жуулчлагчид улам олширсон. Аялал жуулчлалын орны ажилтнуудын үүрэг хариуцлага улам нэмэгдэж, ажлын идэвхиэ улам ч хүчтэй дайчилсан байна.

“5A зэрэглэлийн аялал жуулчлалын орон болсон нь бидэнд амжилт бүтээл, мөн шинэ өрсөлдөөн авчирсан. Одоогоор улсаас тогтоосон 5A зэрэглэлийн аялал жуулчлалын орон нь насан туршийн амжилт биш юм. Хэр тэнцэхгүй бол хэзээ нэг өдөр хурааж аваачдаг болохоор чухам хэрхэн энэхүү амжилтаа батлах нь хамгийн чухал асуудал болжээ. Энэ брэнд нь бидэнд зах зээлийг нээж өгч, аялал жуулчлалын нэмэлт өртгийг улам бадруулан, хойшдын хөгжилд түлхүү нөлөө үзүүлсэн юм. Иймээс аялал жуулчлалын компаний 560 гаруй ажилтнууд бүгд бялхам сэтгэлээр ажиллаж байна гэж Жанлэй эрхлэгч ярьсан билээ.
Сурвалжлагчийн өвөр тэмдэглэл
Сүүлийн жилүүдэд манай орны аялал жуулчлалын систем төв ба өөртөө засах орны шийдвэр, төлөвлөлтийг хэрэгжүүлж, аялал жуулчлалын, амралтын суурин газрыг бүтээн байгуулах зорилтын хүрээнд “Умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон”-ы аялал жуулчлалын брэндийг үүдэхээр хүчлэн чармайснаар тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байна.
“Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөлт”-ийн хугацаанд манай орны 27 аялал жуулчлалын орон 4A зэрэглэлийн аялал жуулчлалын орноор сонгогдож, 50 аялал жуулчлалын орон нь 3A зэрэглэлийн аялал жуулчлалын орноор сонгогдов. 2016 оны эцэс гэхэд манай орны A зэрэглэлийн аялал жуулчлалын орны тоо 337 болж, хөдөө тосгон, мал аж ахуйн орны гэр бүлийн зэрэглэлийн аялал жуулчлалын чиглэл 462 болж, жуулчлалын товчоо 966 болсон байна. 2017 оны 2 дугаар сар гэхэд манай орны улс 5A зэрэглэлийн 4 аялал жуулчлалын оронтой болж, тус тус “Ордосын Чингисийн онгоны аялал жуулчлалын орон”, “Бүрээ манхны аялал жуулчлалын орон”, “Манжуурын хилийн боомтын аялал жуулчлалын орон”, “Аршаан-Цайхын голын аялал жуулчлалын орон” болно.
2016 он нь “ӨМӨЗО-ны брэндийн аялал жуулчлалын үзэмжийн орныг байгуулах гурван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлсэн шийдвэрлэх чанартай нэг жил юм. Энэ жил манай орон аялал жуулчлалын брэндийн тал дээр маш олон хүнийг баярлуулам амжилтад хүрч, хүн ардын итгэл зоригийг хөвчилсөн байна. Тал нутаг, ой шугуй, элсэн цөл, цас мөс, гол мөрөн, намаг газар, хилийн боомт зэрэг өвөрмөц аялал жуулчлалын эх баялагтаа түшиглэн, “643X” брэндийн системийг хүчлэн байгуулжээ. Тодруулбал, зургаан том брэндийн уриа, 4 том орон бүсийн брэнд, 3 зэрэглэлийн брэндийн зам шугам ба өдий төдий брэндийн аялал жуулчлалын орон нь нэгэнт хүмүүсийн сэтгэлд хоногшсон байна.
Манай орон аялал жуулчлалын брэндээ гадагш сурталчлах олон арга хэмжээ хэрэгжүүлж, төв телевизэд сурталчилга хийх, интэрнэтээр ухаалаг менежэр хийх, тэмдэглэлт баярын өдрүүдтэй уялдуулан “Өвөр Монголын аялал жуулчлалын” нөлөөгөө тэлж буй. Лэ Тү аялал жуулчлалын сайт, Хятадын эдийн засгийн сайт, Ше Чөн сайт зэрэг нэр нөлөөтэй сайтыг ашиглан Өвөр Монголын тусгай сэдэв гаргаж, Өвөр Монголын өвлийн улирлын аялал жуулчлалыг таатай, ач холбогдолтой өнгөрөөх газар гаргаж сайтын нүүр хуудас ба чухал байранд сурталчилгаа гаргаж, цахим сүлжээг бүрэн ашигласан байна.
Мөн үзэсгэлэн зохион байгуулж, жуулчид ирэх гол орнуудын хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдтэй хамтран Өвөр Монголын аялал жуулчлалыг бүх талаар сурталчилж, улсын дотоодын аялал жуулчлалын зах зээлийг идэвхтэй хөгжүүлж байна. 2015 онд зохион байгуулагдсан “Хятадын бүтэн аялал - Өвөр Монголын аялал жуулчлалын түмэн газрын тойрон аялах үзэсгэлэнгийн том хэлбэрийн сурталчилгааны ажиллагаа” 39 өдөр үргэлжлэв Улмаар 11 муж, 12 хотыг туулж, бүх улсын өмнөд, умардын гол хотуудыг хамарсан ба танилцуулгын 10 хурал, 10 аялан тоглолт хийсэн байна. Тус удаагийн үйл ажиллага нь үндэстний онцлогт дуу бүжгээр Өвөр Монголын өвлийн улирлын ялал жуулчлалыг гол болгон танилцуулж, цас мөсний ялал жуулчлалын нэр нөлөөгөө тэлсэн юм.
2016 онд бүх орны 14 брэндийн аялал жуулчлалын оронд шалган тогтоох дүрэм хэрэгжүүлж, шагнал, торгуулийн дүрэм ба “Орж, гарч болох” хөдлөнгүй тогтцыг бий болгосон. Анхнаасаа байсан 27 аялал жуулчлалын орны суурин дээр бүтээн байгуулалт эрчимтэй, менежмент сайтай байгаа 50 аялал жуулчлалын орны брэндийг сонгож, “ӨМӨЗО-ны нарийн аялал жуулчлалын үзэмжийн орны нэр”-сэд жагсаасан байна. Бүх орны 60 гаруй аялал жуулчлалын үзэмжийн орон нь брэнд үүдэх ажлаа сайтар хэрэгжүүлж, Алшаа аймаг, Ордос, Манжуур, Эрээн ба Эргүүнэ зэрэг хотуудад 14 газар орныг улсын бүхий л орон бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх орноор тогтоосон байна.
