solongonews
Шилийнгол аймгийн Монгол дунд сургууль Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуультай хамтран ажиллана
2017-09-04 17:00
Шилийнгол аймгийн Монгол дунд сургууль Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Байгалийн шинжилгээний дээд сургуультай хамтран ажиллах хэлэлцээр хийв.

Шилийнгол аймгийн Монгол дунд сургууль Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Байгалийн шинжилгээний дээд сургуулийн багш сурагчид болол Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн удирдлага, багш нар “Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан мэргэжлийн шинийг санаачлах суурин”-г хамтран байгуулах гэрээ хэлэлцээр хийх тухай 8 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш ярилцсан байна.

Талууд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Байгалийн шинжилгээний дээд сургууль болон Шилийнгол аймгийн Монгол дунд сургууль “Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан мэргэжлийн шинийг санаачлах суурин”-г хамтран байгуулах хэлэлцээр байгуулсан бөгөөд Аж Үйлдвэрийн Их Сургуулийн Байгалийн шинжилгээний дээд сургууль Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн ахлах ангийн 48 сурагчидтай хийсэн бүтээлээ хуралд оролцсон зочдод танилцуулсан байна.

Шилийнгол аймгийн Монгол дунд сургуулийн орлогч захирал Бао Ляньшэн: - Сургуулийн хүрээний хоёрдугаар хичээлийн танхимын агуулгыг өргөтгөж, хичээлийн танхимын агуулгыг бодитоор хэрэгжүүлэхээр дамжин сурагчдын шинийг санаачлах урам зоригийг хөвчлөх үүднээс энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэ өдрүүдэд сурагчид өөрсдөө бие дааж хийсэн байдлаас харахад идэвх маш сайн байна. Ингэснээр цаашдын сурлага хөдөлмөрт нь сайн нөлөө үзүүлнэ гэж итгэж байна гэв.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийн голын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл