solongonews
Бээжин, Тяньжин, Хэбэйн зохистой хөгжлийг ахиулна
2018-02-27 17:02
Бээжин, Тяньжин, Хэбэйн зохистой хөгжлийг ахиулна

Өнгөрсөн 4 жилийн турш  Бээжин, Тяньжин, Хэбэй гурван нутгийн аж үйлдвэрийг шинэчлэн сайжруулсаар ирлээ. Цуврал бодлого, арга хэмжээ авч эхэлснээр, зарим том төслийг түргэвчлэн хэрэгжүүлж, хамтын ажиллагааны гол гол бүтээн байгуулалтыг түргэтгэж, гурван  нутгийн зохицонгуй хөгжлийг эрчимтэй ахиулж байна.

Бээжинд байсан нийслэлийн бус үүрэг зориулалттай аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх нь Бээжин, Тяньжин, Хэбэйг зохицонгуй хөгжүүлэх стратегийн гол цөм юм. 4 жилийн турш Бээжин  хот 2000 гаруй жирийн боловсруулах үйлдвэрийг хааж, нүүлгэн шилжүүлж, олон  төрлийн 600 гаруй захыг цэгцэлж, боловсрол, эм эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээний зарим салбарыг гадагш нүүлгэсэн юм.

Хэбэй мужид нүүж очсон  бизнес эрхлэгчдийн хувьд төлөх түрээс нь буурч, өөрийн өртөг нь багасаж, эргэн тойрны муж хотуудын шинэ хэрэглэгчидтэй болсон байна. Бээжингээс гарснаар  хөгжлийг орон зай багасаагүйгээр барахгүй, улам ихэссэн байна.  

Бээжингийн амьтны хүрээлэнгийн хажууд байсан бөөний захаас Хэбэй мужийн Цанжөү хотын Минжү худалдааны хотод нүүж ирсэн бизнес эрхлэгч Ли Гөюн хэлэхдээ: Наймаа маань Бээжинд байснаасаа дордоогүй гэжээ. Тэрээр: Бээжинд байхад өдрийн борлуулалтыг орлого 10 мянган юань байсан. Ажилтны хөлс, байрны түрээс, ложистикийн зардлыг эс тооцвол 10 хувь нь өөрийн орлого болдог байлаа. Одоо өдрийн орлого 4000 юаньд хүрч, байрны түрээс төлөхгүй болсноор орлогын 25 хувь  нь минийх болж байна гэжээ.

Хэбэй мужийн Цанжөү хотод "Бээжин-Хьюндай авто" компанийн гагнуурын  цехэд 300 гаруй робот зогсолтгүй, өндөр үр ашигтай ажиллаж байна. Тус үйлдвэрийн  жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 300 мянган автомашинаас илүү гарсан байна.  

Өдгөө Цанжөү хотын  автомашины ажил үйлс 100 тэрбумыг давсан аж үйлдвэрийн корпорац болж, бүтцийн  өөрчлөлтийн үр дүн нь алгуур гарч байна.

Тяньжинь хотод Айробус  А330 нисэх онгоцны үйлдвэрлэл, захиалагчид хүлээлгэн өгөх төв нь өнгөрсөн оны  9-р сараас албан ёсоор ажиллаж эхэлсэн бол Тяньжинь хот Аэробус компанийн Европ  тивээс гаднах хамгийн анхны нисэх онгоц хүлээлгэн өгөх төв болсон байна.  Тяньжинь хотын гаалийн чөлөөт бүсийн агаарын аяллын ажил төрлийг дэмжих төвийн эрхлэгч Ян Линь: "Одоогийн байдлаар агаар,  сансрын аяллын салбарын дэлхийд тэргүүлэх зарим төслүүд агаарын тээврийн эдийн засгийн бүсэд хэрэгжиж, 2020 он гэхэд уг чөлөөт бүс дэх агаарын аяллын аж  үйлдвэрийн гинжин хэлхээ улам боловсронгуй болж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний  нийт хэмжээ нь 100 тэрбум хүрэх төлөвтэй байна. Тухайн үед Тяньжинь хот Хятадын  агаарын аж үйлдвэрийн хамгийн чухал баазын нэг болох юм”  гэжээ.

Дурдууштай нь 2017 онд Хэбэй мужийн Шюн-Ань  шинэ бүс албан ёсоор байгуулагдаж, Бээжин хотын дэд төвтэй "хос жигүүр" болж,  Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн үйлдвэрлэлийг сэлбэхэд шинэ нөхцөл бүрдүүлсэн  юм.
Бээжин хотын Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн цогц хөгжлийг дэмжих  удирдах ажлын хэсгийн албаны орлогч дарга Лю Божэн танилцуулахдаа: Бээжингийн  шинэ "хос жигүүр"-ийн дээд технологийн үйлдвэрлэлийн татах хүчийг сайжруулах нь  гурван бүс үйлдвэрлэлээ шилжүүлэн, залгуулах талбарыг хөгжүүлэх чухал чиглэл юм  гэжээ.
Өнөөдөр гэхэд, Бээжин хот "нарийн, нягт, өндөр" зэрэглэлийн эдийн  засгийн бүтэц бий болгож, 2017 онд санхүү, технологи, мэдээллийн үйлчилгээ зэрэг  салбарын эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь хагасаас илүү хувийг эзэлж  байна. Тяньжинь хотын тэргүүний үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байгаа юм. Хэбэй мужийн хөгжил үр ашигтай болж, үйлдвэрлэлийн  бүтцийн өөрчлөлтийг хурдасгаж байна. 4 жилийн турш Бээжин, Тяньжинь, Хэбэй гурав  салбарынхаа гинжин холбоог сайжруулж, бүс нутаг хоорондын үйлдвэрлэлийн тархалт,  холболтын механизмыг хэрэгжүүлэн, гурван бүсийн хөгжлийг илүү эрч хүчтэй болсон  юм.

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл