solongonews
Цөсний чулуу юунаас болж үүсдэг, яаж эмчлэх вэ?
2022-01-25 18:32
Чухамдаа цөсний чулуу нь бидний амьдралд ховор тохиолддог зүйл биш бөгөөд нэгэнт тохиолдсон бол цаг тухайд нь эмчлэх шаардлагатай, эс тэгвээс холецистит болон бусад өвчнийг үүсгэж, өвчтөний өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг.

Чухамдаа цөсний чулуу нь бидний амьдралд ховор тохиолддог зүйл биш бөгөөд нэгэнт тохиолдсон бол цаг тухайд нь эмчлэх шаардлагатай, эс тэгвээс холецистит болон бусад өвчнийг үүсгэж, өвчтөний өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг.

Тэгэхээр цөсний чулуу яаж үүсдэг вэ? Цөсний чулууны шинж тэмдэг юу вэ? Ингээд харцгаая.

Шалтгаан

Ялгарч буй цөсний холестеролын хэмжээ их байх – Хэвийн нөхцөлд элэгнээс ялгарсан холестеролыг цөс нь задлах чадвартай байдаг. Харин элэгнээс цөсний задалж чадахгүй хэмжээний их холестерол ялгарвал хатуулаг ширхгүүд үүсч цаашлаад чулуу болно.

Цөсөн дэх билирубины хэмжээ хэт их байх – Элэгний хатуурал эсвэл зарим төрлийн цусны өвчнүүд нь элэгнээс их хэмжээний билирубин ялгаруулах шалтгаан болдог. Энэ нь цаашлаад цөсний чулууг үүсгэнэ.

Цөсний хүүдий зөв хоослогдохгүй байх- Хэрэв цөсний хүүдий ойр ойрхон хоослогдохгүй байвал цөс өтгөрч аажмаар хатуурна. Өглөөний цайг тогтмол уух

Дараах нөхцөлүүд нь цөсний чулуутай болох магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнд:

    Эмэгтэй хүнд элбэг тохиолддог

    60-с дээш насны хүнд

    Илүүдэл жинтэй бол

    Өөх төс ихтэй хоол хүнс ихээр хэрэглэдэг бол

    Холестерол ихтэй хоол хүнс хэрэглэдэг бол

    Ойрын хамаатан тань цөсний чулуутай бол

    Чихрийн шижинтэй бол

    Маш огцом жин хассан бол

    Холестерол бууруулах үйлчилгээтэй эм уусан бол

    Гормон тогтворжуулах эм уудаг бол цөсний чулуу үүсэх магадлал өндөр байдаг.

Шинж тэмдэг

Цөсний чулуутай хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол элбэг байдаг боловч чулуу нь цөсний цорго, ерөнхий сувгийг бөглөвөл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

Хэвлийн баруун дээд хэсэгт цочмог өвдөлт өгөх

Хэвлийн гол хэсэгт цочмог өвдөлт өгөх

Хэвлийн өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах

Арьс, нүд огцом шарлах

Халуурах

Бие дагжин чичрэх

Хүзүүний баруун талаар өвдөх

Нуруу өвдөх зэрэг ордог.

Эмчилгээ

Цөсний чулуу нь өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шинж тэмдэг илрэхгүй байгаа тохиолдолд эмчилгээ хийх шаардлагагүй. Хэрэв ямар нэгэн цорго, сувгийг бөглөж, өвдөлт, зовиур ажиглагдаж эхэлсэн бол цаг алдахгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Цөсний чулууг хайлуулах эм уух – Уг эмчилгээ нь эмчийн зааврын дагуу хийгдэх бөгөөд дур мэдэн өөрөө уух нь эрсдэл дагуулна. Эмчийн заавраар тухайн эмийг уухад чулуу нь хэдэн сар эсвэл хэдэн жилийн дараа ч уусч хайлж болно. Зарим хүнд үйлчлэхгүй байх тохиолдол ч бий. Хагалгааны аргаар цөсний чулууг авах эмчилгээ хийхэд эрүүл мэндийн байдал тэнцэхгүй бол эм уух аргыг ихэвчлэн хэрэглэдэг.

Цөсний чулууг авах хагалгаа – Цөсний хүүдий үрэвсэлтэй, олон жижиг чулуутай эсвэл том чулуу нь 1см –ээс дээш хэмжээтэй байх үед хагалгаа хийнэ. Жижиг хэмжээтэй чулуутай ч өвдөлт тогтмол өгч байгаа бол мэс засал хийх заалт болдог. Мөн баруун дал руу, баруун хавирганы нумаас өвдөж, өвдөлт нь хоол унд идэхтэй холбоотойгоор ихсээд эсвэл багасаад байгаа тохиолдолд мэс засал хийж цөсний чулууг авна.

Цөсний хагалгаанд орсон хүмүүс 4-5 удаа бага багаар хооллох хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт

Өглөө, өдрийн хоолыг заавал идэх

Огцом тураах бэлдмэл хэрэглэхгүй байж, турах оролдлогыг маш богино хугацаанд хийж болохгүй

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

Илүүдэл жингээ эрүүлээр хаях нь зэрэг нь цөсний чулуутай болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно.

Хүндрэл

Цөсний хүүдийн үрэвсэл – Цөсний цоргонд чулуу тээглэвэл хүүдий үрэвсэнэ. Энэ тохиолдолд хүчтэй өвдөлт өгч, халуурах шинж тэмдэг илэрнэ

Элэгний ерөнхий цоргыг хааж бөглөх – Энэ тохиолдолд арьс, шүд болон нүд шарлах бөгөөд бусад цөсний чулууны өвдөлтийн үеийн нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдана

Нойр булчирхайн цоргыг хааж бөглөх – Ингэж бөглөснөөр нойр булчирхайн үрэвсэлтэй болох эрсдэлтэй бөгөөд хүчтэй ойр ойрхон хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрнэ

Цөсний хүүдийн хорт хавдар – Цөсний чулуутай хүмүүс цөсний хүүдийн хорт хавдраар өвдөх магадлалтай ч энэ нь маш ховор тохиолддог өвчин

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : https://zhidao.baidu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл