solongonews
”Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бичиг баримт үзэглэжээ
2023-12-07 10:48
Арабын бүх орнуудтай ”Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бичиг баримт үзэглэжээ.

        Саяхан Хятад, Йорданы засгийн газар "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах санамж бичигт гарын үсэг зурснаар өдгөө Арабын орнууд бүхэлдээ Хятад улстай "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны бичиг баримт үзэглэсэн байна.

        Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 12-р сарын 06-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Өдгөө Хятад улс Арабын 22 оронтой "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны бичиг баримт үзэглээд байна. Энэ жил "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байгаа бол сүүлийн 10 жилд Хятад улс болон Арабын орнууд "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах явцад түншийн харилцаагаа бэхжүүлж, баялаг амжилт тогтоолоо. 2022 онд Хятад улс болон Арабын орнууд хооронд хийгдсэн худалдааны нийт хэмжээ 430 тэрбум ам.долларыг давж, 10 жилийн өмнө буюу 2012 оныхоос дахинаар өсөн нэмэгдсэн байна. 2022 онд Хятад улс Арабын орнуудаас 270 сая тонн газрын тос импортолсон нь мөн оны газрын тосны нийт импортын тал хувийг эзэлсэн байна.

        Сүүлийн 10 жилд Хятад улс болон Арабын орнуудын харилцан хөрөнгө оруулалт ч тасралгүй нэмэгдэж ирлээ. "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах хүрээнд Хятад, Арабын орнууд хооронд том оврын 200-аад төсөл хэрэгжиж, 2 тэрбум хүнд ач тусаа өгч байна гэжээ.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл