solongonews
Цаст нутгийн Улаанмөчир Алшаа нутагт тоглолт хийлээ
2019-08-22 16:49
Цаст нутгийн Улаанмөчир Алшаа нутагт тоглолт хийлээ.

Өвөр Монголын Алшаа аймагт үргэлжилж буй найм дахь удаагийн Өвөр Монголын Улаанмөчирийн урлагийн наадмын хүрээн дэх Гансү мужийн Сүбэй шяний Улаанмөчирийн уран сайхны тоглолт 08 дугаар сарын 20-ны үдэш Алшаа аймгийн төв Баянхотод боллоо.

Энэ удаагийн Өвөр Монголын Улаанмөчирийн урлагийн наадамд Сүбэй шяний Улаанмөчир 45 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй оролцсон бол "Торгоны замын цуурай, цаст орны шинэ уянга" нэртэй 14 тоглолтоо Алшаа нутгийн ард түмэнд өргөн барилаа.

Сүбэй шяны Улаанмөчир нь 1974 онд байгуулагдсан бөгөөд Гансү муждаа цорын ганц Улаанмөчир билээ. Монгол, Хятад, Төвд зэрэг олон үндэстэн ястны уран бүтээлчтэйгээрээ тус Улаанмөчир онцлог байдаг аж.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл