solongonews
Газар зүйн үндэсний байдлын тухай судалгааны тайлан нийтэллээ
2017-04-24 22:22
Хятадын Засгийн газар энэ сарын 24-ний өдөр анх удаа бүх Хятадын газар зүйн үндэсний байдлын тухай судалгааны тайлан нийтэлсэн байна.

       Мөн тухайн өдөр Бээжин хотноо хийлгэсэн мэдээ нийтлэх хурлын үеэр Хятадын зураглал, газар зүйн мэдээллийн үндэсний товчооны дарга Кугеси Майкосути:

- Судалгааны үр дүнд Хятадын нөөц баялгийн орчин, үндэсний нөхцөл байдал, хүчин чадлыг бодитоор харуулсан бөгөөд холбогдох салбарынхан шинжлэх ухаанлаг, зүй зохистойгоор байгаль орчныг хамгаалах, улсын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг урагшлуулахад үүрэг гүйцэтгэх болно гэсэн байна.

Энэ удаагийн судалгааг явуулахад гурван жилийн хугацаа зарцуулжээ. Хятадын эх газрын 2/3 хувь нь далайн түвшнээс дээш 3500 метрээс доош нам дор буюу өндөрлөг бүс юм. Налуу нь 25 градусаас бага газар нутаг, улсын нутаг дэвсгэрийн нийт талбайн 80 хувийг эзэлдэг. 500 метрээс урт голын урсгалын нийт урт нь 6.55 сая километр байна. 5000 кв метрээс дээш талбайтай нуур цөөрмийн нийт талбай 962 мянган кв км, мөсөн уул, мөнх цастай бүсийн талбай 50 мянган кв км буйг тус тайланд тэмдэглэжээ.

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл