solongonews
Түр татварын хувь хэмжээгээр импортын нүүрсний эхний ээлжийг хүлээн авчээ
2022-05-02 20:04
Эрээн хотын Гаалийн газар түр татварын хувь хэмжээгээр импортын нүүрсний эхний ээлжийг хүлээн авчээ.

Хятадын Жиачэнь олон улсын худалдааны (ӨМӨЗО) ХХК-ийн 05-р сарын 01-ний өдөр импортолсон нүүрс Эрээн боомтод татварын урьдчилсан хувь хэмжээгээр татварын мэдүүлэг, төлбөр төлж, импортын хэмжээ 31.7685 тонн, барааны үнэ 5.6926 сая юань болж бодлого хэрэгжихээс өмнөхөөс 170800 юань бага төлөх болжээ.

Дотоодын эрчим хүчний хангамжийн баталгааг бэхжүүлэх зорилгоор Хятадын Төрийн Зөвлөлийн Гаалийн тарифын комисс 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Татварын 2701, 2702-р зүйлд заасан долоон төрлийн нүүрсний түүхий эдийг хамруулсан импортын нүүрсэнд 0 тарифтай импортын түр татварын хувь хэмжээ хамаарна. Зохицуулалт хийхээс өмнө дээрх долоон төрлийн барааны нэн тааламжтай тарифын хувь хэмжээ 3-6 хувийн хооронд байсан бол зохицуулалт хийсний дараа нэгдмэл байдлаар тэглэсэн.

Эрээн хотын гаалийн статистик мэдээгээр 2022 оны эхний улиралд Эрээн хот боомт 529 мянган тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 7.7 хувиар өссөн байна. Тарифын бодлогыг хэрэгжүүлснээр ондоо багтаан тус боомтод нүүрс импортлогчдод 120 саяас 140 сая юань хүртэлх тарифын ачааллыг бууруулна гэж үзэж байна.

Эрээн хотын Гаалийн иж бүрэн аж ахуйн нэгжийн дарга Лю Жянь хэлэхдээ:

- Дараагийн алхамд Эрээн хотын гаалийн байгууллага олон сувгаар бодлого сурталчлах ажлыг сайн хийж, аж ахуйн нэгжүүдийн асуултад идэвхтэй хариулж, аж ахуйн нэгжүүдийг мэдүүлгийг стандартжуулахад чиглүүлэн, аж ахуйн нэгжүүдэд ашигтай бодлогыг хэрэгжүүлж, нүүрсний импортын цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлнэ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл