solongonews
Бө-Аогийн Азийн чуулга уулзалт болж байна
2019-03-27 10:21
Бө-Аогийн Азийн чуулга уулзалт болж байна.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2019 оны жил тутмын хурал “Хамтын хувь заяа, хамтын үйл ажиллагаа, хамтын хөгжил дэвшил” уриан дор Хайнань мужийн Бө-Ао хотноо 03-р сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Уг арга хэмжээ нь “Нээлттэй дэлхийн эдийн засаг”, “Олон талт үзэл, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн засаглал”, “Бүтээлч хөдөлгөх хүч”, "Чансаатай хөгжил”, “Анхаарал татсан тэргүүлэх салбар” зэрэг таван агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа аж.

03-р сарын 26-ны өдөр “70 жил болон 40 жилийн дурсамж: Шинэ зууны Хятад улсаар аялъя”, “Хил дамнасан цахим худалдааны даяаршлын шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах вэ” зэрэг салбар чуулга уулзалтыг зохион байгуулжээ. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл