solongonews
Бээжингийн өвлийн олимпод эмэгтэй тамирчдын оролцоо хамгийн өндөрт байна
2022-02-15 14:34
Бээжингийн өвлийн олимпод өнөөг хүртэл эмэгтэй тамирчдын оролцоо хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Олон Улсын Олимпын Хороо болон Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо 02-р сарын 14-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр танилцуулахдаа "Бээжингийн Өвлийн олимп бол өнөөдрийг хүртэл хамгийн олон тооны эмэгтэй тамирчид оролцсон олимп болсон бөгөөд хамгийн олон тэмцээний төрөлд оролцсон өвлийн олимпын арга хэмжээ болж байна" гэв.

Олон Улсын Олимпын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимпын наадамд оролцох эмэгтэй тамирчдын эзлэх хувь 45.4 хувьд хүрч, нийт 109 тэмцээний 53 хувь нь эмэгтэй тамирчид оролцож байна".

"Олон тооны эмэгтэй тамирчдын оролцоог дэмжих нь Олон Улсын Олимпын Хорооны чухал стратеги юм. Бид хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс олон улсын спортын байгууллагууд, бүх орнуудын олимпын хороод, өргөн нэвтрүүлэгчид, олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнүүдтэй нягт хамтран ажилладаг. Тухайлбал цанын харайлтын анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн тэмцээнээс авч байсан зэрэг болно" гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Янь Жярүн хэлэхдээ "Бээжингийн Өвлийн олимпын шинээр нэмэгдсэн тэмцээний төрөлд эмэгтэй тамирчдын тэгш оролцоог бүрэн дүүрэн авч үзэж байгаа бөгөөд шинээр зохиогдож буй 7 төрөлд 2 нь эмэгтэй ганцаарчилсан төрөл, 4 нь холимог багийн тэмцээн болох бөгөөд эрэгтэй төрөлд ердөө 1 төрлийг л хамарсан байна. Өөрөөр хэлбэл,энэхүү удаагийн олимпын наадам 2020 оны олимпын хөтөлбөрт бичсэн "спорт дахь хүйсний тэгш байдлыг дэмжих" үзэл баримтлалыг бүрэн тусгасан юм" гэжээ.

Мөн Янь Жярүн хэлэхдээ "Хүйсийн тэгш байдлыг цаашид ахиулахын тулд Бээжингийн Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны ажилтнуудын эмэгтэй ажилтнуудын эзлэх хувь 40 хувиас багагүй, сайн дурын ажилтны эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50 хувиас багагүй байх хэрэгтэй. Үүнээс гадна мөн ижил албан тушаалд ажиллаж байгаа эмэгтэй ажилтнуудын цалин, хөлсийг эрэгтэй ажилтнуудтай ижил тэнцүү байлгах зэрэг талд чанд мөрдөх дүрэм гаргасан байдаг.

Үүний зэрэгцээ эмэгтэй тамирчид, олимптой холбоотой ажилтнуудыг спортын аюулгүй орчноор хангана. Тухайлбал өвлийн олимпын гурван тамирчдын тосгоны эмнэлэгт эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх өрөө, эмчилгээний өрөөг тусгайлан байгуулж, олимптой холбоотой эмэгтэй ажилтнуудад зориулсан үйлчилгээг хангах үүднээс мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчээр тохижуулсан. Мөн эрэгтэй, эмэгтэй сурагчдыг мөс, цасан спортоор хичээллэх тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор бага, дунд сургуулийн олимпын боловсролын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна".

Хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирсэн Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны тамирчдын хорооны дарга Ян Ян хэлэхдээ "Тамирчдын хорооны 19 гишүүний 14 нь эмэгтэй, 11 тэмцээний менежерийн 7 нь эмэгтэй. Бээжин-2022 оны Өвлийн олимпын наадам амжилттай явагдаж байна. Би наадмыг үргэлжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эмэгтэйчүүдээрээ бахархаж байна" гэжээ.

Зохиогч: ЖИ Е,Ү ШҮГУАН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл