solongonews
Лю Жяньчао МАН-ын боловсон хүчний айлчлалын багийн төлөөлөгчидтэй уулзав
2023-05-30 08:28
Лю Жяньчао МАН-ын боловсон хүчний айлчлалын багийн төлөөлөгчидтэй уулзав

    ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах яамны сайд Лю Жяньчао 05 дугаар сарын 29-нд Бээжинд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн С.Одонтуяа тэргүүтэй боловсон хүчний айлчлалын багийнхантай уулзлаа.

Лю Жяньчао:

- ХКН нь Монголын Ардчилсан Намтай найрсаг харилцаатай байдаг. С.Одонтуяа тэргүүн олон төлөөлөлөө даргалан Хятад улсад айлчилж буй нь хоёр намын найрсаг харилцаа, итгэлцлийг харуулж байна. Монголын Ардчилсан Нам Нэг Хятад улс зарчмыг гуйвшгүй дэмжиж буйг бид өндрөөр үнэлэн сайшааж байгаа бөгөөд цаашид хоёр тал нам хоорондын харилцаа солилцооны чухал үүргийг гүйцэтгэн, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг тасралтгүй ахиулахыг хүсэж байна гэж хэлэв.

Лю Жяньчао:

- ХКН нь Монголын Ардчилсан Намтай дээд зиндааны харилцаа солилцоогоо эрчимжүүлэн, намын бүтээн байгуулалтын туршлагаасаа харилцан суралцах, боловсон хүчний бэлтгэл сургалтын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцааг ахиулж, залуус, эмэгтэйчүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцаа солилцоог өргөжүүлж, улс төрийн нам хоорондын шинэлэг харилцааг бүтээн байгуулж, нийт хүн төрөлхтөний хамтын үнэ цэнийн үзлийг хамтдаа хөгжүүлэн, нэн сайн сайхан дэлхий ертөнцийг гар нийлэн бүтээн байгуулахад бэлэн байна гэж хэллээ.

С.Одонтуяа: - Монголын Ардчилсан Нам ХКН-тай урт удаан жилийн найрсаг харилцаатай юм. ХКН-тай стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлэн, хууль тогтоох, эмэгтэйчүүд, залуучууд, ядуурлыг бууруулах зэрэг салбарт хоёр тал харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монгол, Хятадын харилцаа бүх талаар хөгжихийг ахиулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл