solongonews
Мал аж ахуйн орны сувиллын суурин байгуулав
2017-07-26 16:18
Мал аж ахуйн орны сувиллын суурин байгуулжээ.

ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Авга хошуу малчид ихээр тархан суурьшсан хөдөө орон нутгийн ахмад настнуудад бие сувилах буюу эмчилгээний хувьд амаргүй байдаг нөхцөл байдлыг үндэслэн 2014 онд Засгийн газрын дэмжлэг болон аж ахуйн хөрөнгө оруулалтаар 34 мянган ㎡ 1000 гаруй ахмад буурал, 200 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай “Халамж” сувиллын байрыг барьж байгуулжээ. 60 наснаас дээших ахмадууд жилд 3000-6000 юанийн төлбөр төлөөд 30-60 ㎡ байранд амьдрах буюу тусгай эмчилгээний сувилал, соёлын үйл ажиллагаа, бие чийрэгжүүлэх дасгал зэрэг 20 гаруй үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэх боломжтой юм.

“Халамж” сувиллын газар нь тархан суурьшиж буй хөдөө орон нутгийн малчдыг хотод төвлөрүүлэн суурьшуулж, бага насны хүүхдүүд хотын сургуульд суралцахад тохиромжтой орчин нөхцөлийг бий болгож өгсөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл