solongonews
Монголын сэтгүүлчид Архорчин нутгаар
2019-11-03 21:47
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтран сурвалжлах багийнхан Архорчин нутгаар аялж байна.

       Монгол Улсын 17 сэтгүүлч, Өвөр Моноглын 10 сэтгүүлчдээс бүрдсэн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтран сурвалжлах багийнхан 11 дүгээр сарын 03-ны өдрийн үдээс хойш Архорчин хошууны Үндэстний уламжлалт соёлыг уламжилж, хамгаалан, хөгжүүлэх сууринд зочилж, “Хуурч болон хуурын үлгэрийн соёл урлагийн түүхэн дурсгалт бодисын үзэсгэлэн”-тэй танилцан, алдарт хуурч, ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч Отгонбаярын хуурын үлгэр, ургаа холбоо ярихыг сонирхсон байна. Дараа нь Архорчин хошууны төв Чавга суурингийн И Минь худалдааны захын уламжлалт хувцас гоёлын дэлгүүрүүдээр зочиллоо.

 Хуурч болон хуурын үлгэрийн соёл урлагийн түүхэн дурсгалт бодисын үзэсгэлэнгийн танхим

   Эрт дээд Чингис хааны үеэс уламжлагдаж ирсэн “Хуурын үлгэр” нь Архорчин нутагт урт удаан он жил дамжин дуулагдаж иржээ. Дуулах өвөрмөц урлаг ба үндэстэн, орон нутгийн онцлогийг хадгалсан хуурын үлгэр нь хорчин монголчуудын сэтгэл зүрхэнд үндэслэсэн байдаг төдийгүй өнөөдөр гэхэд улс, орон даяар мөн онцлон чухалчлах болсон ардын язгуур урлагийн нэгэн төрөл юм. Архорчин хошуу нь Хятад улсын хэмжээнд 2010, 2011, 2012 онуудад гурван жил дараалан хуурын үлгэрийн сургалт зохион байгуулсан байдаг ба хуурын үлгэрийн соёл урлагийн музей байгуулсан байна.

Алдарт хуурч, ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч Отгонбаяр

- Хуурын үлгэрийг урьд нь урлагийн концертоор сонсож байсан. Отгонбаяр хуурч их авьяастай хүн юм байна. Ирсэн хүмүүст зориулж шууд газар дээр нь ингэж шүлэглээд хуурдаж байгаа нь их л өвөрмөц санагдаж байна гэж Моноглын үндэсний өдөр тутмын “Ардчилал таймс” сонины сэтгүүлч Т. Жанцан сэтгэгдлээ хуваалцсан бол “Zindaa.mn” сайтын гадаад мэдээний орчуулагч, сэтгүүлч О.Чанцалдулам:

- Хорчины хуурын үлгэрийг сонсоод их гайхлаа. Бидийг харж, бидний үйл явдалд тохируулж байгаад газар дээр нь зохиогоод хайлж байна. Их таалагдсан гэж хэллээ.

Хуурын үлгэртэй танилцлаа

Үндэстний уламжлалт хувцас гоёлын захаар зочиллоо

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл