
Хятадын Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс 06 дугаар сарын 03-ны 00 цаг 17 минутад Long March №3 B зөөгч пуужинг ашиглан, Фэн-Юнь №4-02 хиймэл дагуулыг төлөвлөсөн тойрог замд амжилттай оруулсан бөгөөд хөөргөх даалгавар бүрэн амжилттай биелүүлжээ.
Фэн-Юнь №4-02 нь цаг уурын шинжилгээ, урьдчилсан мэдээлэл, байгаль орчин, гамшгийн хяналт зэрэг салбарт ашиглагддаг геостационар тойрог замын цаг уурын хиймэл дагуулын шинэ нэгэн үеийн үйл ажиллагааны хиймэл дагуул юм.
Фэн-Юнь №4-02 хиймэл, Long March №3 B зөөгч пуужинг Хятадын сансарын шинжлэх ухаан, технологийн корпорацийн харьяа Шанхай хотын сансарын технологийн академи, Хятадын зөөгч пуужингийн технологийн академи хамтран бүтээсэн бөгөөд Хятадын цаг уурын товчооны газрын хэрэглээний системийг барьж, ажиллуулах үүрэгтэй.
Энэхүү даалгавар нь Long March цуврал зөөгч пуужингийн 372 дахь нислэг юм.
