solongonews
Бээжингийн өвлийн олимпын бүх ордон талбайд хурдны төмөр зам нэвтрэв
2021-10-27 10:56
Бээжингийн өвлийн олимпын бүх ордон талбайд хурдны төмөр зам нэвтрэв

2022 оны Бээжингийн өвлийн олимп болоход 100 хоног үлдлээ. Зам тээврийн баталгаажуулалтын ажил ч шувтаргын шатандаа оров. Бээжингийн өвлийн олимпын Бээжин дэх тэмцээний бүс, Бээжин хотын Яньчин сянь, Жанчхүү хотын Чүнли сянь зэрэг тэмцээний гурван бүс хоорондын зам тээврийг баталгаажуулахын тулд Зам тээврийн яам зам харилцааны иж бүрэн дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн юм.

Төмөр замын хувьд Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр зам 2019 оны 12-р сарын 30-нд баригдаж дуусаад ашиглалтад орсон юм. Нийт урт нь 174 орим км. Бээжингийн хойд буудлаас гараагаа авч, замын шугамд нийт 10 буудалтай. Галт тэрэгний хурд нь дээд талдаа цагт 350 км-д хүрдэг бөгөөд Бээжингийн хойд буудлаас Жанчхүү буудал, Чүнлигийн шугамын эцэсийн буудал хүрэх, эсвэл Тай Зи Чэн буудал хүрэхэд нэг цаг орчмын хугацаа зарцуулдаг бол Яньчин буудалд хүрэхэд ердөө 40 минут хэрэгсэнэ.

Хурдны авто замын хувьд Яньчин-Чүнли чиглэлийн хурдны авто замыг 2020 оны 01-р сарын 23-нд ашиглалтад оруулж, Бээжингээс Жанчхүү хотын Чүнли дүүргийн Тай Зи Чэн дэх тэмцээний бүсэд хүрэх хурдны авто замыг нэвтрүүлснээр Яньчингийн тэмцээний бүсээс Тай Зи Чэн дэх тэмцээний ордон талбай хүрэхэд ердөө цагийн хугацаа хэрэгсэнэ. Яньчин-Чүнли чиглэлийн хурдны авто зам нь өвлийн олимпид үйлчлэх иж бүрэн ухаалаг авто замын чухал технологийг судлан бүтээсэн бөгөөд оны сүүлчээс өмнө албан ёсоор ашиглалт оруулах юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл