solongonews
Хятадын 18 компани коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэж байна
2021-01-04 10:54
Хятадын 18 компани коронавирусний эсрэг вакцин үйлдвэрлэж байна.

Коронавирусний эсрэг вакцины үйлдвэржилтийг хурдасгах зорилгоор Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэл, баталгааны чиглэлээр тусгай ажлын баг байгуулж, гол аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлын ажлын явцыг долоо хоног тутамд хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятадын 18 компани коронавирусний эсрэг вакцины судалгаа, хөгжлийн ахиц дэвшилд үндэслэн чадавхжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

- Сав баглаа боодлын шугам нь өдөрт 200 мянган ширхэг вакцин савлах боломжтой. Ажилчид амралтын өдрүүдэд төдийгүй 24 цагаар ажиллаж байна. Цагаан сараас өмнө зах зээл дээр илүү олон вакцинтай болохын тулд 2021 онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 1 тэрбум ширхэг болгон өргөжүүлнэ гэж Хятадын Жүншэн компанийн ажилтан Жан Жинь танилцууллаа.

Үйлдвэр, мэдээллийн технологийн яам коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэлийн сүлжээ, хангамжийн сүлжээг бүхэлд нь цэгцэлж, компаниудад гол түүхий эд, гол тоног төхөөрөмж, хэрэглээний материалын нийлүүлэлтийн эрсдэлийн талаар нухацтай судалгаа, дүгнэлт, дүн шинжилгээ хийхэд чиглүүлж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл