solongonews
Бэйдөү хиймэл дагуул их гүрэн хоорондын хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна
2018-05-23 16:43
Бэйдөү хиймэл дагуул их гүрэн хоорондын хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

Хятадын Хиймэл дагуулын навигацийн системийн удирдлагын албанаас 05-р сарын 23-нд Бэйдөү систем олон улсын хамтын ажиллагаа, солилцооны талаар их гүрний хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагаанд оролцох замаар олон улстай хамтарч, дэлхий дахинд үйлчилгээгээ хурдасгаж байна гэжээ.  

Хятадын тал хэмжээгээр хамгийн том, агуулгаар хамгийн баялаг, дээд хэмжээний төлөөлөх чанартай хиймэл дагуулын навигацийн салбарын  эрдэм шинжилгээний солилцооны чуулга уулзалт буюу олон улсын хиймэл  дагуулын навигацийн салбарын нэр хүндтэй солилцооны талбарын хувьд энэ жилийн Хятадын хиймэл дагуулын навигацийн эрдэм шинжилгээний жил тутмын хурлыг мөн өдөр  Харбинд нээсэн байна.  

Бэйдөү систем их гүрэн хоорондын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, Хятад, Оросын хиймэл дагуулын навигацийн хамтын ажиллагааны төслийн хороо, Хятад, Америкийн хиймэл дагуулын навигацийн хамтын ажиллагааны ажлын хэсгийг нэгэнт байгуулсан бөгөөд Хятад,  Оросын хиймэл дагуулын навигацийн нэгдсэн хяналт хэмжилтийн индэр гарган, Америк, Оростой тус бүр систем хамтран ажиллуулах хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, олон систем хамтдаа ашиг хүртэн, бүх дэлхийн хэрэглэгчдэд улам өндөр үр ашигтай, найдвартай үйлчилгээ үзүүлэх үйлсэд Хятадын хувь нэмрийг оруулжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Мэдээллийн Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл