Монгол гэрт хүүхдүүд гүйлдэн гарч, дээш харан гараа даллаж хойноос нь гүйсэн ч удаж төдөлгүй онгоцны бараа жижигрэн жижгэрсээр алга болж, дүнгэнэх чимээ нь замхран сарнив.

- Энэ нислэг хаашаа нисээ бол ?
— Умард зүгт нисэж байгаагаас нь үзвэл Монгол Улсад хүрэх гэж яваа байх аа.
— Хэлж мэдэхгүй байна, Орос бас хойно байдаг бишүү… гэж хэдэн хүүхэд таамаглан ярилцсаар хоцорсон ч сэтгэл нь хэдийн онгоцны араас хорвоо дэлхийг тойрон тэнэчихсэн байлаа. Тооноор хөх тэнгэр, одон мичид, орчлон ертөнцийн уудмыг ширтсээр өссөн тал нутгийн хүүхдийн сэтгэлд дэлхий зүг тэмүүлсэн хүслийн жигүүр урган бүрдэж эхэлсэн нь өөрчлөлт нээлт эхэлсэн өмнөх зууны наяад оны үе байв.

Нээлтгүй бол хөгжилгүй. Өөрчлөлт нээлтийн төрийн бодлогыг хэрэгжүүлнээс хойш гадаад худалдааны хөгжил ба аж ахуйн үр ашгийн “Хос амжилт”-ыг үүдсэн юм. Өвөр Монгол орон Хятад улсын умард хилд оршдог. Монгол Улс болон Оросын Холбооны Улстай 4200 гаруй км урт хилийн шугамаар хиллэж байдаг. Тиймээс гадаад худалдаа нь голдуу Монгол Улс болон ОХУ-тай хамгийн шууд нэвтрэлцэж, нийт 19 хилийн боомттой болжээ.
ХХ зууны 50-иад оны үеэс улсын эзэмшлийн гадаад худалдааны үйлдвэрт ажиллаж байсан энэ жил наян настай Өлзий настны хэлж буйгаар тухайн үед зөвхөн цөөн тооны хөлдөөсөн хонь, үхрийн мах болон бөс барааг боомтоор гаргаж байсан гэнэ. Энэ бол тухайн үеийн гадаад худалдааны им тамга болно.

Өвөр Монгол газар орны онцлогтоо тохируулан зорилтоо нэн өндөр тавьж “Умард зүгт гараад өмнө зүгт буух, зүүн ийш урагшлан баруунтаа зорчих, дотор гадна холбоолон хөтлөлцөх, гадаад нээлтийн олон талт шинэ төлөвлөлтийг бий болгох” нээлттэй хөгжлийн төрийн бодлогыг хэрэгжүүлснээр огт байхгүй байсан нь бий болж, доор хэр төвшин, доор дэс давхаргаас өндөр дэс давхарга тийш хөгжиж, гадаад худалдаа, нисэх мэт түргэн хөгжилтэй болсон юм.
Онцгойлон Хятадын комиусс намын Арван наймдугаар их хурлаас хойш Өвөр Монголын гадаадаас оруулж гадаадад гаргасан барааны хэмжээ түүхэн тэмдэглэлийг үүдэж, 2012 оноос 2016 оныг хүртэл оруулж, гаргасан барааны өртөг 62.29 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд, анхны бүтээгдэхүүн боомтоор гарах нь багасаж, дээд шинэ мэргэжлийн бүтээгдэхүүн болон машин механкийн бүтээгдэхүүнийг боомтоор гаргах нь түргэн нэмэгдэж, Орос, Монгол Улсад хил алсалсан электорон худалдааны үйл ажиллагааг хөгжүүлсэн байна. 2016 оны эцсийг хүртэл Өвөр Монгол орон 165 улс оронтой гадаад худалдааны харилцаатай болж, гадаад худалдаанд бүртгүүлэн аж ахуйлал нь 11.593 мянга болов.

2013 онд Хятад улс “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба өнөөг хүртэл нэгэнт 100 гаруй улс болон Олон улсын зохион байгуулалтад идэвхтэй оролцож, 40 гаруй улс болон олон улсын зохион байгуулалттай хамтралцааны гэрээ тогтоосон байна. 2015 оны 3 дугаар сар хятадын төрийн зөвлөлөөс Манжуур хотын ерөнхийлсөн гаалийн татвар хураагаагүй орон гаргахыг зөвшөөрөв, 2015 оны 11 дүгээр сард “Өвөр Монголын Өөртөө Засах Орон умардад нээлт хийх бэхлэлт болон хил дагуух аж ахуйн бүсийг бүтээн байгуулах төслийг” хятадын хөгжилт өөрчлөлтийн зөвлөлийн цохолборыг олов. 2015 оны 11 дүгээр сард Өвөр Монгол анхдагч “Гурвыг харилцан нэвтрүүлсэн” том боомтын өөрчлөлтийн анхдагч шатны туршилтын чигийн төрөл зүйл Эрээн боомтод эхлэв. Өвөр Монгол орон Хятадын умардад нээлт хийх чухал цонх болсны хувьд “Нэг бүс нэг зам”-ын стратеги бодлоготой уусалцаж, орон байрын давуу тал, мөн эх баялгийн давуу талаа гүйцэд бадруулж, гадаадад Орос, Монголын хамтралцааны тогтолцоог төгөлдөржүүлж, дотооддоо Бээжин, Тянжин, Хэбэй, зүүн хойд орон, умард орон, баруун хойт орны аж ахуй мэргэжлийн хамтралцаагаа чангатгаж, аж ахуйн хөгжлийн хурдцаа тасралтгүй түргэсгэж байна.
Өвөр Монгол орон хилийн хамтралцааны чадавхийг төгөлдөржүүлэн, хилийн аж ахуйн хамтралцааг шат ахиулахыг түргэсгэж, хилийн аж ахуй арилжааны нээлт ба хос чиглэлийн нэвтрэлцээг дэмжиж, Орос болон Монгол Улсын гол хотуудад тогтсон хугацаатайгаар том хэмжээний дээд шатны хөрөнгө оруулалтын аж ахуй арилжааны хэлэлцээрийн ажиллагааг өрнүүлж, Орос, Монголын аж ахуй арилжааны хамтралцааг ахиулан орон бүсийн аж ахуйн хамжилцах төвшнийг үр дүнтэй дээшлүүлж байгаа юм.

— Монгол улсаас гутал, торго дурданг өчигдөр вичатаар захиалсан.
— Нэгэн Орос худалдаачин, вичат дээр Орос оо энгэсэг, үнэртэй ус зэрэг төрлийн бараа худалдаж байна. Түүнээс авах юмаа шууд захиалбал үүдэнд хүргээд ирчих юм…
Тооноор онгоц харан дэрвэж, дэлхийн зүг хүслээ илгээж байсан тэр үеийн хүүхэд одоо монгол гэрийнхээ тооноор сүлжээ дохио цацаж, вичатаар бараа захиалан үүдэндээ хүргүүлэх шинэ цаг үеийг угтан авч, жинхэнэ нээлттэй ертөнцийг мэдэрч сууна.
