
Түүний боловсруулсан хөнгөн цагаан зүсмэлүүд нь А4 цаас шиг 0.1 мм нимгэн, түүний боловсруулсан тээрэмдэх машин /мilling маснinе/ нь 0.005 мм хүртэл тээрэмддэг, түүний жижиг нүх rеамing техник нь 0.002 мм үнэн зөв хязгаарт хүрч чадна...
Хятадын Агаарын аж үйлдвэрийн группийн гол ур чадварын мэргэжилтэн, Шэньфэй компанийн СNС боловсруулах үйлдвэрийн тээрэмдэх мэргэжилтэн Ван Ган 20 гаруй жилийн туршид технологийн хязгаарыг байнга сорин ажиллаж иржээ.
Ван Ган Мүгдэний нисэх онгоцны үйлдвэрийн дэргэд өсөж торнисон бөгөөд голдуу тэнгэрт нисэх нисэх онгоцыг харан дагаж гүйсээр аажмаар төлөвшөөгүй зүрх сэтгэлдээ "нисэх онгоц хийх мөрөөдөл"-тэй болжээ. 1999 онд Шэньфэй техникийн сургуулийг төгссөн Ван Ган Шэньфэй компанид өөрийн хүссэнээр Миллинг /Мilling-тээрэмдэх/ болжээ.
Нэг удаагийн солилцооны хурал дээр гадаадын нэгэн компани хамгийн жижиг боловсруулах ханын зузаан нь 0.25 мм-тэй нарийн боловсруулах хүчин чадалтай болохыг Ван Ган олж мэджээ. Тухайн үед Шэньфэй компани дөнгөж 0.3 мм нарийн боловсруулалт хийж байв. Ван Ган дотроо “Тэд чадаж байвал бид ч чадна. Түүгээр ч барахгүй бид тэднийг давж чадна” хэмээн өрсөлдөхөөр шийджээ.
100 шахам удаа оролдсоны эцэст тэрээр ханын зузааныг ердөө 0.1 мм хүртэл сорьсон байна. Гэвч Ван Ган сэтгэл хангалуун байгаагүй бөгөөд зогсолтгүй удаа дараалан туршилт хийсний эцэст ур чадварынхаа шинэ өндөрлөгийг бий болгосон тээрэмдэх машины тээрэмдэх нарийвчлал нь 0.005 мм хүрчээ.
Өвөрмөц ур чадвартай Ван Ган нэгдүгээр ээлжийн “Лүө-Ян залуучуудын гавшгай баг”-ийн гишүүн болжээ. Тэрээр хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэхэд хэт их санаа зовж, "Хүнд өвчин"-ийг анагаахаар мэргэшсэн бөгөөд үйлдвэрлэлийн шугам дээрх "шидэт гартай эмч" гэгддэг болжээ.
Ван Ган сүүлийн 20 жилийн хугацаанд олон тооны залуу ажилчдыг удирдан мэргэжилтэн болгон хүмүүжүүлжээ. 2010 онд Шэньфэй компани ажилчдынхаа нэрээр нэрлэсэн анхны баг “Ван Ган баг” байгуулжээ. 2011 онд Шэньфэй компани мөн “Ван Ган хөдөлмөрийн үлгэр жишээ бүхий шинийг бүтээх студи” байгуулж, тус студи нь шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэлд техникийн дэмжлэг үзүүлж, ур чадварын гол араг ясны сургалтыг цаашид явуулдаг байна.
