үе улиран улбаалсан хамгаалалт
Урин хавар саатаж, өвс ургамал ногоорон амилна. Хятадын Юньнань мужийн Пү-эр хотын Ланцан Лаху өөртөө засах шяний Жинмай уулын түмэн мүгийн эртний цайны ой номин ногоон өнгөөр туяарч хаврын эрч хүч эх дэлхийг гийгүүлнэ. Нутгийн нэр хүндтэй онцлогт бүтээгдэхүүн болох цайны тариалангийн хаврын хадлангийн эрин үе эхэллээ. Цайны тариаланчид цаг улирлын сайханд цайгаа "шинэ соргог"-оор нь хураан авахаар завгүй ажиллаж байна.
Жинмай уул бол Юньнань мужийн цай үйлдвэрлэдэг чухал бүс нутгийн нэг юм. Жинмай уулын эртний цайны ой мод тарих өвөрмөц технологи, гайхалтай ойн ландшафтын ачаар эртний ойн газар тариалангийн шинж чанар, үндэстэн ястны баялаг соёл, хүн ба газар хоорондын эв найрамдалтай харилцааг хадгалсан уламжлалт цайны цэцэрлэгийн тариалалтын загвар болжээ. Жинмай уулын эртний цайны ойн соёлын ландшафтыг Хятадын төрийн зөвлөл 2022 онд дэлхийн соёлын өвд бүртгүүлэх албан ёсны өргөдөл болгон батлав.
"Хот нь цайгаараа алдаршиж, хотын ард нь цайгаараа баяжиж, цайгаараа хотоо баян хүчирхэг болгоно." Олон жилийн туршид цайны үйлдвэр нь Ланцан шяний хөдөө аж ахуйн тулгуур салбар болсон. Жижиг цайны навчнууд нь ард түмний баяжих эх үүсвэр төдийгүй, Ланцан шяний шинэ эриний хөдөөгийн сэргэн мандалтын шинэ дүр зураг бүхий бэлгэ тэмдэг юм.
ТҮМЭН МҮГИЙН ЭРТНИЙ ЦАЙНЫ ОЙГ ХАМГААЛАХАД ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАВ
Жинмай ууланд үе үеийн хүмүүс цайны тариалалт хийж амь амьжиргаа болгосоор ирсэн. Үеийн үедээ амьдран ирсэн үндэстэн угсаатны урт хугацааны хайгуул, практикт тулгуурлан уламжлалт цайны цэцэрлэгт загвараа ашиглан цайны мод ургахад тохиромжтой нөхцөл бүрдүүлж, өндөр чанартай органик цай үйлдвэрлэж байна.
Үе үеийн эртний цайны тариаланчид мод, ой модыг хамгаалж ирсэн бөгөөд Жинмай уулын эртний модыг арчлах ажлаа зогсоогүй юм. Цайны навчийг зөвхөн хавар, намрын улиралд түүдэг.
- Жил бүрийн зургаадугаар сараас наймдугаар сар хүртэл бид цайны модыг хэт их арчлахгүйгээр байгалийн жамаар нь ургуулдаг гэж Жинмай ууланд өссөн Дай үндэстэн Шянь Гүн ярилаа.
"Бид ихэвчлэн цайны модны эрүүл мэндийн байдлыг мөчир, навч, нахиагаар нь үнэлдэг." Ланцан шяний цай, биологийн үйлдвэрлэлийн хөгжлийн төвийн цайны техникч Тан Лисин:
- Техникийн ажилтнууд эртний цайны модыг хянаж, тогтмол шалгаж байдаг. Эртний цайны ойг эрүүл, тогтвортой хөгжүүлэх баталгааг хангах үүднээс ургалт, хортон шавьж, өвчин гарах, гэрэл сүүдрийн байдал зэрэг үйлдвэрлэлийн менежментийн нөхцөлийг цогцоор нь хянаж байдаг.
2022 оны 07-р сард Пү-эр Жинмай уулын эртний цайны ойг хамгаалах удирдлагын товчоо "Жинмай уулын эртний цайны ой, эртний цайны модыг хамгаалах техникийн нөхцөл (тайлбарын төсөл)"-ийн соёлын ландшафтыг бэхжүүлэхийн тулд олон нийтээс Пү-эр Жинмай уулын эртний цайны ойг хамгаалах менежмент, соёлын өв, экологийн хамгаалалт, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор шинжлэх ухаанч, оновчтой ашиглах талаар санал авсан.
Эртний цайны модыг хамгаалахын тулд Пү-эр хот мөн "Пү-эр хотын эртний цайны модны нөөцийг хамгаалах журам", "Юньнань мужийн Ланцан Лаху өөртөө засах шяний Жинмай уулыг хамгаалах журам" зэргийг дараалан шинэчлэн баталж, нийтэлсэн байна. "Эртний цайны мод тариалах, эртний цайны цэцэрлэгийн менежмент, хамгаалалтын журам"-ын бүс нутгийг зарласан. 2023 оны 03-р сарын 01-нд "Юньнань мужийн эртний цайны модыг хамгаалах журам" албан ёсоор хэрэгжиж, эртний цайны модны нөөцийг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргасан байна.
ЦАЙНЫ ТАРИАЛАНГИЙН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ НЬ БАЯЖИХ ЗАМЫГ НЭЭХЭД ДЭМЖЛЭГ БОЛОВ
“Том цайны модонд алтан гулдмай өлгөж, жижиг цайны модонд мөнгөн гулдмай өлгөж байдаг.” Олон жилийн хөгжлийн явцад цайны мод үнэт баялаг авчирсан гэж Шянь Гүн итгэл дүүрэн ярьж байлаа.
2005 онд Жинмай ууланд цай авахаар ирсэн үйлчлүүлэгчдийн анхны давалгааг Шянь Гүн угтан авч байсан билээ. "Тэд бүгд шуудайтай бэлэн мөнгөтэй ирсэн бөгөөд уут бүр нь 100-300 мянган юань байсан".
Цайны авчирсан эдийн засгийн үнэ цэн тосгоныхны төсөөлж байснаас хамаагүй их юм. Ланцан шяний Хүймин суурингийн Жинмай тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Янь Сайлуань 1996 онд эртний цайны модны навч нэг килограмм нь ердөө 10 орчим юань байсан тухай дурссан бол 2003 оноос хойш нэг килограмм эртний цайны модны үнэ бараг 20 юаниар зарагдаж байсан. Харин 2006 онд 300-400 юаниар зарагдаж байсан бол 2022 он гэхэд илүү сайн нь 1800-2000 юаниар зарагдах боломжтой болжээ. "2004 оноос 2022 он хүртэл эртний цайны модны үнэ өссөөр, тосгоны иргэдийн хэтэвч улам бүр зузаарсаар байна." Янь Сайлуань:
- Олон жилийн турш бидний орлого өснө гэж хэзээ ч бодож байгаагүй. Нэг хүнд ногдох түвшин 10,000 юань эсвэл түүнээс ч өндөр байна гэж хэлэв.
Гэхдээ зөвхөн эртний цайны модны ургац хангалттай биш юм. Янь Сайлуань:
- Ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн засаг захиргаа зохих хөрөнгийн тэтгэмж олгож, тосгоны иргэдийг экологийн цай тарихад хөтлөн дагуулж, цайны модны хоорондох зайг зохицуулах, жимсний мод тарих зэрэг арга хэмжээ авч хөгжүүлж байна.
Статистик мэдээгээр 2022 онд Ланцан 436 мянган мү цайны цэцэрлэгт хүрээлэнгийн талбайтай байсан бөгөөд үүний 36 мянган мү нь эртний цайны цэцэрлэг, 400 мянган мү нь орчин үеийн цайны цэцэрлэг байв.
Өдгөө Жинмай уулын тосгоныхон цайны тариаланд тулгуурлан шинэ байшин барьж, шинэ машин худалдаж авсан бол өндөр орлоготой тосгоныхон цай боловсруулах тоног төхөөрөмж нэвтрүүлж, цай боловсруулах үйлдвэрлэлийн шугам барьж эхэлсэн байна.
"Жижиг навч"-аас "урт гинж" хүртэлх бүхэл бүтэн үйл явцын үйлдвэрлэлийн систем нь түүж авахаас эхлээд савлах хүртэл аажмаар бүрддэг байна. Голдуу Жинмай ууланд байдаг цайны цэцэрлэгт хүрээлэнгүүд хөгжлийн арга барилаа өөрчилж, шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж, цайны гүн боловсруулалтыг сайжруулан, цайг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрийн сүлжээг аялал жуулчлал, хүнс, эм, эрүүл мэнд, химийн үйлдвэр болон бусад салбарт өргөжүүлж, үнэ цэнийг нь нэмсэн.
ЦАЙНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ХҮЧ НЭГТГЭВ
Сонирхолтой, нам гүм Жинмай ууланд эргэлдэн суналзсан замууд нь өтгөн ой модоор бүрхэгдсэн бөгөөд үүл манан дунд зарим хэсэг нь тод, зарим хэсэг нь бүдэг харагдаж, жаргаж буй нар ганган барилгууд нийлээд, мянга мянган түүхт тосгонууд олон жилийн дараа дахин шинэ дүр төрхийг харуулж байна.
2023 оны Цагаан сарын баяраар Жинмай уулын аялал жуулчлал сайн сайхан байдалтай эхэлж билээ.
- Цагаан сарын баяраар Жинмай уулын цайны ойн соёлын үзэсгэлэнт бүсийг үзэх жуулчдын тоо нэг өдрийн дотор 6000 гаруй хүнд хүрсэн юм гэж Янь Сайлуань хэлэв. Жинмай ууланд байгаа жуулчлалд зориулсан иргэдийн гэр байшингийн хүлээн авалтын хэмжээ хангалттай биш байна.
- Асар олон жуулчид тосгоны дэд бүтэц хангалтгүй зэрэг асуудлуудыг илчилсэн байдаг. Энэ нь ирээдүйд нөхөх шаардлагатай дутагдлуудын нэг юм гэж хэллээ.
Ланцан шянд цай, аялал жуулчлалыг нэгтгэх нь цайны аж үйлдвэрийн цогц хөгжлийг ахиулах орон нутгийн гол арга хэмжээний нэг юм. Сүүлийн жилүүдэд Юньнань мужийн намын хороо болон мужийн засгийн газар олон зуун тэрбум цайны үйлчилгээг бий болгох стратегийн төлөвлөгөөний дагуу Пү-эр цайны нөөцийн давуу тал дээр тулгуурлан Ланцан цайны хөгжлийг дэмжсэн байна. "Том үйлдвэр + шинэ сэдэв + шинэ платформ" гэсэн санааг тойрон үйлдвэрлэж, Пү-эр цайны худалдааг бий болгосон Төв цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт нь ухаалаг хөдөө аж ахуй, блокчейн, интернетийн зүйлс, соёлын аялал жуулчлал гэх зэрэг органик холбоотой байж, амьд худалдааны платформ болж, хэрэглэгчдийн туршлагыг баяжуулж байна.
Тан Лисин:
- Цайны соёл, ялангуяа Жинмай ууланд нэвтрэн орсноор нутгийн иргэд цайг амьдралынхаа нэг хэсэг гэж үздэг болсон гэж хэллээ.
Бодит байдалтай хослуулан уламжлалт цайны үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн дээр цайны гол шугам, соёлыг утгаар нь, экологийг үндэс болгон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Эртний цайны модны парк, орчин үеийн экологийн цайны цэцэрлэгийг аялал жуулчлалын газар болгон ашиглаж, тариаланчид нь хоол унд, орон байраар хангадаг. Гэртээ бид цай түүх, цай хийх, худалдан авах, цай үзэх зэргийг нэгтгэсэн экологийн чөлөөт аялал зохион байгуулж, эдийн засгийн хэв маягийг боловсруулж, аж үйлдвэрийг тасралтгүй өргөжүүлсэн. Хөгжлийн сүлжээг бий болгож, цайны соёл, цайны аялал жуулчлалаар цайны үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулсан.
Ургамал цэцэг дэлгэрч, хаврын уулс харагдана. "Жинмай ууланд одоо гадагшаа гарсан тосгоныхон төрөлх нутаг руугаа буцаж, ар араасаа байшингаа барьж, хүмүүс улам цөөрсөөр байна.
- Энэ хавар Жинмай уул шинэ эрч хүчээр гэрэлтэж байна гэж Янь Сайлуань үзэж буйгаа илэрхийлсэн юм. Цайны үйлдвэрлэл ч шинэ эрин үеийг эхлүүлж байна.

Жинмай уул. Гэрэл зургийг Синьхуанет Лиү Дон

Шянь Гун уул руу гарч цай түүв. Гэрэл зургийг Синьхуанет Фань Фанюй

Цайны навч. Гэрэл зургийг Синьхуанет Фань Фанюй

Шянь Гун цай . Гэрэл зургийг Синьхуанет Фань Фанюй

Жинмай уулын тосгон. Гэрэл зургийг Синьхуанет Лиү Дон

Жинмайгийн уулан дээрх уламжлалт байшингууд. Гэрэл зургийг Синьхуанет Фань Фанюй
