Статистикийн үндэсний газраас 01-р сарын 27-нд нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, үндэсний хэмжээнд 20 сая юаниас дээш хөрөнгөтэй аж үйлдвэр, аж ахуйн нэгжийн нийт ашиг 2020 онд 6 их наят 451 тэрбум 610 сая юаньд хүрсэн нь өмнөх жилийнхээс 4.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 2020 оны 12-р сард 20 сая юаниас дээш хөрөнгөтэй аж үйлдвэр, аж ахуйн нэгжийн ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.1 хувиар өссөн бол өсөлтийн хурд нь 11-р сараас 4.6 нэгжээр өсөж, 05-р сарын сөрөг өсөлтөө эгүүлэн авч, дараалан долоон сар хоёр оронтой өсөлтөө хадгалсаар иржээ.
Салбарын байдлаас авч үзвэл, 2020 онд аж үйлдвэрийн 41 төрлийн томоохон салбараас 26 салбарын ашиг орлого өнгөрсөн оноос өсөн нэмэгдсэнээс 15 салбарын ашиг орлого хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдэж, салбарын ашиг орлогын өсөлт 63.4 хувьтай байна. Ажил төрлийн хувьд 2020 онд үйлдвэрлэлийн салбарын ашиг орлого өмнөх жилийнхээс 7.6 хувиар өсөж, энэ нь жилийн үйлдвэрлэлийн хэмжээ нь 20 сая юаниас дээш аж үйлдвэр компанийн ашиг 6.4 нэгж өсөн нэмэгдсэнийг дайчилсан байна.
Дээд технологийн үйлдвэрлэлийн ашиг орлого хурдтай өсөлтөө хадгалж чаджээ. 2020 онд дээд технологийн үйлдвэрлэлийн ашиг орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад 16.4 хувиар өссөн байна. Энэ нь ашгийн хамгийн хурдан өсөлттэй аж үйлдвэрийн салбар бөгөөд аж үйлдвэрийн ашгийн бүтцийг тасралтгүй сайжруулахад түлхэц болсон юм.
