solongonews
Шинэлэг технологи “амтат хүнсний баялаг”-ийг бүтээдэг
2022-08-31 18:04
Шинэлэг технологи “амтат хүнсний баялаг”-ийг бүтээдэг.

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи тасралтгүй сайжирч, цахим худалдаа, ложистик зэрэг салбарууд хурдацтай хөгжиж, иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж, хүнсний хэрэглээний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөж, хүнсний төрөл зүйл элбэг болж, бүтцийн шаардлагыг илүү сайжруулж, инновац технологийн арга хэрэгслийг улам бүр нэвтрүүлж байгаа нь хүнсний үйлдвэрлэл, чанар, төрөл зүйлийг нэмэгдүүллээ. Мөн хүнсний бүтээгдэхүүн олж авах шинэ арга замыг нээж, “тоо хэмжээг хангах"-аас "чанарыг сайжруулах" руу шилжих шилжилтийг түргэсгэж, иргэдийн хоолны ширээг илүү элбэг дэлбэг болгож, эрүүл хооллолтыг ахиулж, "амтат хүнсний баялаг"-ийг бүтээв.

Улаан лооль чулуун хөвөн дээр ургадаг

Ши Шы улаан лооль, Гүйфэй улаан лооль, Хуамэй коктейлийн улаан лооль...

Шинэ нэртэй эдгээр улаан лооль нь улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацын паркийн улаан лоолийн үйлдвэрт түгээмэл тархсан төрөл зүйл болжээ. Энд олон зуун металл тариалах тэвшийг хооронд нь 0.8 метр орчим зайтай цэвэрхэн байрлуулжээ. Тэвш дээр улаан лоолийн өтгөн ороонго нь төмөр утсыг ороон дээш авирч ургана. Улаан лоолийн мод бүрийн үндсийн ойролцоох чулуун хөвөнд хоёр зүү хэлбэртэй нарийн хоолой оруулжээ. Үүгээр ус, шим тэжээл өгнө.

Хятад улсын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн инновацын паркийн холбогдох ажилтан, Жүнхуань И Да ХХК-ийн дарга Вэй Линлин танилцуулахдаа:

- Энэ загварыг “Хүлэмжийн цех” гэж нэрлэдэг. Энэ нь хөдөө аж ахуйн нэг төрөлд хамаардаг. Хүлэмжид ургамал ургахад шаардлагатай температур, чийгшил, гэрэл зэргийг ухаалгаар хянах боломжтой бөгөөд ургамал ургахад хамгийн тохиромжтой орчныг бүрдүүлж, ургамлын өсөлтийн төлөв байдлыг үндэслэн ус, бордооны тохиромжтой хэмжээг нарийн хянаж, жилийн турш өндөр чанартай шинэ жимс, хүнсний ногоог амталж, хэрэглэх боломжийг хангасан.

Нийт 15.000 м2 талбай бүхий хүлэмжийн цехүүдийг IоТ байгаль орчны хяналтын ухаалаг систем, экологийн үйл ажиллагааны удирдлагын системээр тоноглож, хүлэмжийн хүрээлэн буй орчны параметрүүдийг бодит цаг хугацаанд хянаж, цуглуулж, бүртгэж, мөн тариалалтын менежерүүдийн тохиргоонд үндэслэн хүлэмжийн орчны хяналтын төхөөрөмжийг автомат, динамикаар хянахын дээр хүлэмжийн температурыг нарийн хянаж, хүлэмжийн тариалангийн ургац, чанарыг сайжруулжээ.

Вэй Линлин хэлэхдээ:

- Энэ системийг хэрэглэснээр тариаланчдын ажлын ачааллыг эрс багасган, ажлын бүтээмж 20 хувиар нэмэгдэж, орчин үеийн тариалалт, нарийвчилсан цэвэршүүлсэн тариалалтын хэрэгцээг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг эрс нэмэгдүүлсэн" гэжээ.

Хүлэмжийн цех нь хүлэмжид ухаалаг зохицуулалт хийхээс гадна ургамлын ургалтыг "зорилтот төлөвлөгөө"-гөөр хангах үүрэгтэй. Улаан лоолийн тариалалтыг жишээ болгон авч үзвэл хүлэмжийн цех нь өндөр нягтшилтай тариалалтын технологийг нэвтрүүлж, орон зайг өндөр үр ашигтай ашиглаж, ус, бордооны нэгдэл, нарийн усалгааны технологиор хангагдсан, усны ерөнхий хэмнэлтийг 40 хувьд хүргэсэн бол ус, бордооны дахин боловсруулалтыг 90 хувьд хүргэж, үйлдвэрлэл, гарцыг ихээхэн сайжруулжээ.

Одоогийн байдлаар Хятад улсад хүнсний ногооны үйлдвэрлэлийн талбай (байгууламжийн хүнсний мөөгөнцрийг оруулна) бараг 35 сая мІ болсон бөгөөд жилийн 265 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийт үйлдвэрлэлийн 1/3-ийг эзэлж, хүнсний ногоо, хүнсний мөөгөнцрийн хангамжийг үндсэндээ баталж байна. Бас нэгэн жишээ дурдахад интоор, гүзээлзгэнэ, тоор, усан үзэм зэрэг нь хадгалах, тээвэрлэхэд тэсвэргүй жимс жимсгэнэ юм. Тэгвэл байгууламж, дэд бүтцийн тариалалтаар ханган нийлүүлэх хугацааг үр дүнтэйгээр сунгаж чадсан. Өдгөө тус байгууламж, дэд бүтцээс жилд 50 орчим сая тонн жимс, тарвас үйлдвэрлэж байгаа нь хадгалах, тээвэрлэх боломжгүй жимсний зах зээлийн хэрэгцээг хангаж, иргэдийн “жимсний таваг”-ийг баялаг болгож байна.

Уламжлалыг шинэчилж, "хуучин амт"-ыг шинэ аргаар гаргав

Гуандүн мужийн Гуанжөү хотын Зэнчэн дүүргийн Жэнгүө хуучин гудамж нь Жэнгүө уламжлалт зууш амтлахад тохиромжтой газар юм. Тэнд Жэнгүө амтат хүнсний нийгэмлэгийн дарга Чэнь Гуаньжүний Жүжи амтат зуушны газар зэрэг олон амтат хүнс, зуушны газар бий.

Гар хийцийн пүнтүүз үйлдвэрлэх тухайд пүнтүүзний үйлдвэрлэлийн процесс нь маш нарийн байдаг бөгөөд энэхүү процессыг сайжруулахын тулд Чэнь Гуаньжүн хоёр жил судалгаа хийжээ. Үйлдвэрлэлийн олон аргыг нэгтгэсний эцэст Чэнь Гуаньжүн процессыг сайжруулж чадсан төдийгүй нэг цаг зарцуулбал үйлдвэрлэлийн бүх процессыг дуусгах боломжтой болж, эцсийн бүтээгдэхүүний чанар нь уламжлалт чанар стандарттай маш ойрхон болов.

"50 гаруй хичээл бүхий сургалтад хамрагдсан. Бүх хичээлээ амжилттай суралцсан" гэж Чэнь Гуаньжүн ярив.

Тэрээр "Гуандүн хоолны мастер" системтэй сургалтад хамрагдсанаар загасны хайрстай хүйтэн зууш, давсны уусмалд хадгалсан бүдүүн гэдэс, цагаан цуутай тахиа зэрэг олон онцгой зууш хийж сурсан бөгөөд багшийнхаа удирдлага дор "Нууц жорны Жүнжи халуун ногоотой сүмс"-ийг боловсруулжээ.

Бадамлянхуа цэцгийн үндсийн цардуулд амтат сүмс нэмж, гурван өнгийн будааны гоймонтой ороомог хийж, дараа нь цэцэг, самар, жимс болон бусад орцуудыг нэмэхэд амтыг илүү баялаг сайхан болгодог. Күньминих сургуулийн 20-р ангийн тогооч, хоол тэжээлийн ангийн оюутан Шюй Гүөрүй уламжлалт будааны гоймонг нэгэн төрлийн амттан болгожээ.

Тэрээр "Будааны гоймон нь Юньнань мужийн уламжлалт зуушны хувьд Юньнань мужаас гарсан. Дэлхийд гарахын тулд шинэлэг байх хэрэгтэй. Зөвхөн будааны гоймонг хүн бүрийн дуртай амттан болгож, илүү сайхан амттай болгосноор будааны гоймон хэрэглэгчдийн сайн танил болох болно” гэв.

Шинэ хоолонд өндөр технологи шаардлагатай

Иргэдийн амьжиргааны түвшин дээшилж, хоол тэжээлийн бүтэц сайжирснаар төрөл бүрийн үр тарианы хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна. "Өнөө үед Шааньси мужийн хойд хэсгийн үр тарианы гүн боловсруулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд ч өндөр технологийн агууламжтай. Сагаг будааг жишээ болгон авч үзвэл боломжийг түшиглэн сагаг будааны гурил болгон хөгжүүлж, технологийн өндөр агууламж бүхий сагаг боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой" гэж Янь-Ань Их Сургуулийн Амь насны шинжлэх ухааны дээд сургуулийн дэд профессор Ван Шяожянь ярилаа.

"Сагаг нь шим тэжээлээр баялаг, эрүүл мэндэд онцгой сайн ч шууд идэхэд амт нь таагүй. Одоо байгаа боловсруулах арга нь харьцангуй энгийн байдаг. Тиймээс сагагийн шинэ бүтээгдэхүүн боловсруулах сэдэл төрсөн" гэж Ван Шяожян ярив. Тэрээр хамтрагчидтайгаа олон олон судалгаа хийсний эцэст Шааньси мужийн хойд хэсгийн сагагийг сагагийн будааны гурил болгон боловсруулбал зах зээлд асар том ирээдүйтэй болохыг мэджээ.

"Бидний судалгааны чиглэлийг орон нутгийн шинж чанартай нөөц баялагтай хослуулж, нөөц бололцоогоо ашиглаж, эдийн засгийн үнэ цэнийг бий болгон, нийгэм болон энгийн иргэдэд үйлчлэх ёстой. Энэ нь мөн коллеж, их дээд сургуулиудад үйлдвэрлэл, боловсрол, судалгаа, хэрэглээний хослол, уялдаа холбоог гүнзгийрүүлэх төдийгүй шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг шилжүүлэх, өөрчлөхийг дэмжихэд тусгай юм. Бид шинжлэх ухааны судалгааг ашиглан гол асуудлуудыг шийдэж, ололт амжилтыг өөрчлөн хувиргаж, үр тарианы жижиг үйлдвэрлэлийг дэмжиж, Шааньси мужийн хойд хэсгийн үр тарианы онцгой жижиг үйлдвэрлэл, хөгжлийг цаашид илүү ахиулах ёстой" гэжээ.

Ирээдүйн Хүнсний Шинжлэх Ухааны Төв нь Үши Жяннань Их Сургуульд байрладаг. 2019 оны 11 дүгээр сард нээлтээ хийснээс хойш хүнсний синтетик биотехнологийг судлахад анхаарлаа хандуулж байна.

Ирээдүйн Хүнсний Шинжлэх Ухааны Төвийн дэд захирал, профессор Жөү Жинвэнь хэлэхдээ:

- Нийлэг хоол хүнс нь биотехнологийг ашиглан хямд, хүртээмжтэй, тогтвортой биомассын нөөцийг цардуул, тос, уураг болгон хувиргадаг. Мөн өнгө, үнэр, амт, хэлбэр, шим тэжээл зэргийг өгөх түүхий эдийг нэмж, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах тусгай технологиор дамжуулан гадаад үзэмж, амт чанар, тэжээллэг чанар болон бусад үзүүлэлтээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно.

Хятадын Инженерийн Академийн академич, Жяннань Их Сургуулийн профессор Чэнь Жиань "Нийлэг хоол хүнсийг гол төлөв ургамал, бичил биетнээс гаргаж авдаг. Эдгээр нь Хятадад олон жилийн өмнөөс бий болсон. Ургамлын уургийн үндсэн дээр биотехнологийн тусламжтайгаар олон сайн орц найрлагыг нэмж, илүү амттай, илүү тэжээллэг хоол хүнс үйлдвэрлэх боломжтой" гэв.

Сүүлийн жилүүдэд нийлэг хүнсний үйлдвэрлэл дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд нэг талаар тариалалт, тэжээн үржүүлэх аж ахуйн улмаас байгаль орчин ба нөөцөд үзүүлэх дарамтыг бууруулах боломжтой болжээ. Нөгөө талаар хоол тэжээлийн нарийн төлөвлөлтөд илүү анхаарч, үүний зэрэгцээ иргэдийн зарим нэг хувийн хэрэгцээг хангах боломжтой юм.

 

Зохиогч: Е Шяонань, Жи Лэвэй
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл