Чуулганд Хятадын аж ахуй нэгж ба Африкийн хэрэгжүүлж байгаа төслийг холбоход Хятад, Африкийн хөгжлийн сан эерэг үүрэг гүйцэтгэж, Африкийн Засгийн газар, Хятад, Африкийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагатай олон хэлэлцээрт гарын үзэг зурсан байна. Үүнд: Африктай хамтран ажиллах үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаа, дэд бүтэц, эм эмнэлэг, ард иргэдийн амьжиргаа, банк санхүү зэрэг салбарыг хамарсан юм.
Энэ удаад португали хэлтэй Африкийн орнуудын аж үйлдвэрийн парк, дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах, Африкийн хурдны төмөр зам, хурдны авто зам, бүс нутгийн агаарын зам, дэд бүтцийн аж үйлдвэржилтийг дэмжих “банк санхүүгийн нээлттэй хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулж, Хятадын авто машины үйлдвэрлэлийн давуу талыг гадаадад гаргахыг ахиулж, Хятад, Африкийн аж үйлдвэрийн интеграц, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх “Хятад, Африкийн хөрөнгө оруулалтын Фүтянь компанийн хөрөнгө нийлүүлэх хэлэлцээр”, Анголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын төлөө “Анголд хөрөнгө оруулж хамтран ажиллах санамж бичиг”, Гана улс дахь салхины эрчим хүчний нөөцийг зохистой ашиглаж, хөгжүүлэхийг дэмжих “Гана улсын салхины эрчим хүчний төслийн стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг” зэрэгт гарын үзэг зурсан байна.
