solongonews
“Бүс ба зам” баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулав
2020-12-17 16:34
“Бүс ба зам” баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулав.

Олон улсын зах зээлд нэвтрэх олон стандарт, нарийн төвөгтэй хууль тогтоолууд байдаг бөгөөд жижиг дунд аж ахуйн нэгжийн экспортын худалдааг хүндрэлд учруулж буй олон асуудлууд оршдог. Харин 12-р сарын 16-нд “Бүс ба зам” баталгаажуулалтын мэдээллийн үйлчилгээний индрийг ажиллуулснаар эдгээр асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн  импорт, экспортын худалдаанд  дөхөм нөхцөл хангах болжээ.

Мөн өдөр  Хөх мөрний гурвалжин хойгийн “Бүс ба зам” баталгаажуулалтын олон улсын холбоо Шанхай хотод байгуулагдав. Энэ нь Хөх мөрний гурвалжин хойгийн бүс нутгийн  олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий хяналт, баталгаажуулалтын 24 байгууллагын  санаачилгаар байгуулсан олон талт хамтын ажиллагааны байгууллага юм. Эдгээр байгууллагууд нь өөрийн давуу талаа дайчилж, хяналт шалгалт, баталгаажуулалтын салбарын нөөцийг нэгтгэх замаар засгийн газрын удирдах байгууллага, аж ахуйн нэгж, баталгаажуулалт хяналтын байгууллага, мэргэжилтнүүд, мэргэжлийн  техникийн ажилтнууд бүрэн үйлчилгээ үзүүлэх болно. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл