solongonews
Интернэтийн эрүүл мэндийн үйлчилгээ олон давуу талтай
2022-03-04 10:35
Интернэтийн эрүүл мэндийн үйлчилгээ олон давуу талтай.

“COVID-19”-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятадын зарим бүс нутгийн эмнэлгийн   ачаалал ихтэй байгаа асуудалд зориулалттай итернэт эмнэлэг өвчтөн болон  эмч нарын хооронд чухал үүрэг гүйцэтгэсэн байжээ. Пин-Ань сайн эмч , Диншян эмч, Али эрүүл мэнд, Жиндүн эрүүл мэнд зэрэг "Интернэт +эмчилгээ" хэлбэрээр ажилладаг платформууд зөвлөгөө өгөх, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, онлайн эм худалдан авах зэрэг үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд эмнэлгийн нөөцийг оновчтой хуваарилснаар олон өвчтөний эрүүл мэндийн хэрэгцээг хангаж, өвчтөнд тав тухтай байдлыг бий болгож өгч чадсан байна.
Энэүү үзэгдэлд чиглүүлэн сүүлийн өдрүүдэд интернэт эмнэлгийн тусламж үйлчилгээний хөгжлийг дэмжих хэд хэдэн бодлогыг холбогдох газраас гаргасан ажээ.
Онлайн зөвлөгөө нь "халдвартай тэмцэх”-эд тусалдаг
“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш Хятадын Хүбэй мужийн Үхань хот  болон бусад газруудын өвчтөнүүдийн амьсгалын замын өвчний талаар зөвлөгөө авах эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Олон тооны интернэт эмнэлгийн платформууд онлайн үнэгүй эмнэлгүүдийг цаг тухайд нь зохицуулсан байна. Үүнд Пин-Ан сайн эмч платформ 1.1 тэрбум хандалт цуглуулж, шинэ хэрэглэгчийн бүртгэлийн тоо тахал гарахаас өмнөх үеийнхээс 10 дахин нэмэгдэж, өдөр тутмын зөвлөгөөний хэмжээ 9 дахин нэмэгдсэн байна. Чүнью эмч, WeDoctor интернэт нэгдсэн эмнэлэг зэрэг олон интернэт эмнэлгийн платформын хэрэглэгчдийн лавлагааны тоо мөн өссөн байна.
01-р сарын 24-нд Али эрүүл мэнд Хүбэй мужийн оршин суугчдад зориулж, Alipay програм дээр үнэ төлбөргүй онлайн зөвлөгөө өгөх үйлчилгээг эхлүүлэв. Хятадын хэмжээний олон зуун үнэ төлбөргүй үйлчилгээ хангасан клиник эмч нарын 70 гаруй хувь нь амьсгалын замын болон ерөнхий эмч нар байдаг.
Онлайн зөвлөгөө авах нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хугацаанд өвчтөнүүдэд эмнэлгийн үйлчилгээ хангах чухал хэлбэр болсон бөгөөд үндэсний бодлогоор дэмжигддэг ёстой.
02-р сарын 03-ны өдөр Хятадын Эрүүл мэндийн комиссын ерөнхий газар "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хянахад дэмжлэг үзүүлэх мэдээллийн технологийг бэхжүүлэх тухай мэдэгдэл"-д бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг "Интернэт+" хэлбэрийг ашиглах ажлыг идэвхтэй зохион байгуулж, коронавирусний эсрэг онлайн зөвлөгөө, гэрийн эмнэлгийн ажиглалтын удирдамж болон бусад үйлчилгээ үзүүлэх ажлыг бэхжүүлэх талаар санал болгов. Али эрүүл мэндийн үнэ төлбөргүй клиник үйлчилгээний 24 цагийн мэдээллийн статистикт асуудлын 90 гаруй хувь нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэгдсэн байжээ.
Дээрх мэдэгдэлд мөн цар тахлын талаар эмнэлгийн зөвлөгөө өгөх үйлчилгээнээс гадна зарим нийтлэг өвчин, архаг өвчнийг онлайнаар хянах үйлчилгээ, бусад өвчтөнүүдийн оффлайн байдлаар дамжих халдварын эрсдэлийг бууруулахын тулд эм хүргэх үйлчилгээ үзүүлэхийг уриалсан байна.
Онлайн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулахыг дэмжинэ
Коронавирусний халдварын хугацаанд интернэт эмнэлгийн тусламж үйлчилгээ нь нийтлэг өвчин, архаг өвчний оношилгоо зэрэгт эмчилгээний чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь шаталсан оношилгоо, эмчилгээний нэмэлт хэрэгсэл болсон юм. Гэсэн хэдий ч онлайнаар зөвлөгөө авсны дараа эрүүл мэндийн даатгалд даатгуулах нь интернэт эмнэлгийн салбарын хөгжилд харш саад болж байсан асуудал болсоор ирсэн.
Хятадын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хятадын Эрүүл мэндийн комиссын ерөнхий газар хамтран 03-р сарын 2-нд "Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хянахад "Интернэт+" эмнэлгийн даатгалын үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн удирдамж"-ийг нийтэлсэн байна. Энэхүү удирдамжид нийтлэг өвчин болон архаг өвчтэй өвчтөнд журмын дагуу интернэт эмнэлгийн үйлчилгээг хүртсэн байвал эмнэлгийн даатгалд хамруулах хэрэгтэй гэж шаардсан байна. Интернэт эмнэлэг өвчтөнд цахим жорыг онлайнаар олгодог бөгөөд эмийн сангаас эм авах бүрэн боломжийг бодолхийлсэн суурин дээр эрүүл мэндийн даатгалын төлбөрт хамрагдах боломжийг олгох тухай нарийн тогтоосон байжээ. Эрүүл мэндийн даатгалын газар интернэт эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрүүл мэндийн даатгалын ачаалал, эмчилгээний зардал, эмийн зардлыг цахимаар шууд шийдвэрлэх боломж олгох тухай ч санал болгосон байна.
Фүжянь муж мужийн түвшний интернэт эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалын цахим гэрчилгээний онлайн төлбөр тооцооны туршилтын үйлчилгээг хэрэгжүүлж, иргэд гэрээсээ гаралгүйгээр эрүүл мэндийн даатгалд даатгуулан, төлбөр авах боломжтой онлайн үйлчилгээг олгосон байна. Шаньши мужаас тогтоосон шаардлагад нийцсэн эмийн сангууд нь эмнэлгийн байгууллагуудын жорын мэдээллээр өвчтөнд эмийг нь гэрт нь шууд хүргэх үйлчилгээ хангахыг зөвшөөрсөн байна. Шанхай, Жэжян, Жянсү, Үхань болон бусад газрууд нийтлэг өвчин, архаг өвчнийг хянах онлайн зөвлөгөө, онлайн эм худалдан авалтыг эмнэлгийн даатгалд хамруулж, интернэтээр оношлох, эмчлэх, урт хугацааны эмийн жор авах, онлайн захиалга, эмийн хүргэлт зэрэг загварыг идэвхтэй сурталчилж байна.
"Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хянахад "Интернэт+" эмнэлгийн даатгалын үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн удирдамж"-д мөн тусгайлсан эмнэлгийн байгууллагууд эмнэлгийн цахим бүртгэл, цахим жор гэх мэт мэдээллийг бүрдүүлж, зохих ёсоор хадгалахыг санал болгож байна. Мөн оношилгоо, эмчилгээ, жор, логистик түгээлтийн бүхий л үйл явцыг цахимаар хянаж боломжийг олгосон байна.
Өндөр технологийн дэмжлэг дутаж болохгүй
Интернэт технологи нь зөвхөн онлайн зөвлөгөө өгөх, онлайн төлбөр тооцоо хийх гэх мэт эмнэлгийн үйлчилгээг идэвхжүүлдэг төдийгүй Хятадын хэмжээнд үндэсний эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нэгдгэж, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхийн улмаар интернэт эмнэлгийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчдэд үр өгөөжөө өгдөг онцлогтой ажээ.
03-р сарын 05-нд ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл "Эмчилгээний аюулгүй байдлын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх тухай санал"-ыг нийтэлж, стандартчилал, мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтыг ахиулахыг санал болгов. Эмчилгээний аюулгүй байдлын бизнесийн стандарт, техникийн стандартыг нэгтгэж, үндэсний нэгдсэн, үр ашигтай, нийцтэй, тохиромжтой, аюулгүй эмчилгээний аюулгүй байдлын мэдээллийн системийг бий болгож, эмчилгээний аюулгүй байдлын мэдээллийг улс орон даяар харилцан уялдаатай болгож, мэдээллийг эмх цэгцтэй хуваалцахыг бэхжүүлэх талын ажлыг бэхжүүлэхийг шаардсан байна. Мэдээллийн удирдлага, хэрэглээний зөвшөөрлийг стандартчилах, даатгуулагчдын үндсэн мэдээлэл, мэдээллийн аюулгүй байдлыг хуулийн дагуу хамгаална. Том дата хөгжлийг бэхжүүлж, хэрэглээний чиг баримжааг онцолж, үйлчилгээний дэмжлэг үзүүлэх чиг үүргийг бэхжүүлж, эмчилгээний аюулгүй байдлын төрийн үйлчилгээнд тэгш хүртээмжтэй байхыг дэмжинэ гэж уг саналд дэвшүүлсэн байна.
Энэхүү удаагийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахад нийгмийн эрүүл мэндийн платформ болон эмнэлгийн байгууллагуудын хоорондын мэдээллийн уялдаа холбоог цаашид сайжруулах боломж байсаар байна. Цаашид үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын мэдээллийн системийг бий болгох, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээг бий болгох, эрүүл мэндийн даатгалын төлбөрийн үр дүнтэй, үр ашигтай механизмыг бий болгох нь мэдээллийн дэвшилтэт технологи, том датагийн дэмжлэгтэй салшгүй холбоотой юм.
5G-ийн эрин үе аажмаар ирснээр хиймэл оюун ухаан, том дата, зүйлийн интернэт, гар утасны эмнэлгийн технологийн хөгжил зэрэг нь интернэт эмнэлгийн тусламж үйлчилгээний техникийн хүчтэй дэмжлэг болсон байна. Үүний зэрэгцээ тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үеийн холбогдох бодлого нь интернэт эмнэлгийн тусламж үйлчилгээний цаашдын хөгжлийн чиг хандлагыг харуулж байна. Тухайлбал цар тахлаас урьдчилан сэргийлэх хугацаанд хуримтлагдсан хэрэглэгчдийг урт хугацааны хэрэглэгчид болгон төлөвшүүлэхийн тулд одоогийн урамшууллын бодлогыг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь интернэт эмнэлгийн салбарынхны байнга бодож байх ёстой асуудал болжээ.

Зохиогч: ЖАН ПЭНЮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл