solongonews
Дарга Ши Жиньпиний хэлсэн үг
2014-12-17 09:26
Энэ удаагийн дэлхийн анхны интернетийн хурлын нээлтэн дээр Дундад улсын засгийн газар, иргэдийн нэрийн өмнөөс миний бие баярын мэнд хүргэж байна.

Хуралд оролцож байгаа улс орны тэргүүн, олон улсын байгууллагын хариуцлагай албаны хүмүүс, тусгай мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг халуун дотноор угтаж буйгаа илэрхийлье.

       Өнөөдөр мэдээллийн технологиор тэргүүлсэн шинэ технологийн хувьсгал хөгжин, интернет сүлжээ нь шинэ хөгжлийн удирдах хүч болж хүмүүсийн үйлдвэрлэл амьдралд хүчтэй нөлөөлөн, нийгмийн хөгжлийг урагшлуулж байна. Интернет сүлжээний хөгжил нь үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолд өрсөлдөөн сорилтыг бий болгосноор олон улсын хамтын нийгэмлэг энэ тал дээр нарийн хянамгай хандаж, хамтдаа зохицуулан, хамтын ашиг сонирхлыг биелүүлэх хариуцлагатай үүрэг хүлээгээдбайгаа юм.

       Дундад улс интернет сүлжээний бүтээн байгуулалтыг идэвхтэй сайжруулж, түүний хөгжлийн үр дүнг Дундадын нэг тэрбум 300 сая ард түмэнд хүртээж байна. Дэлхийн олон улстай хамтдаа хичээн зүтгэж, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн зарчмын дагуу олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Интернет сүлжээний бүрэн эрхийг хүндэтгэн, интернетийн аюулгүй байдлыг хамгаалж, энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажилласан интернетийн орон зайг хамтдаа бүтээн байгуулж, олон талт, ардчилсан, ил тод олон улсын интернет сүлжээний зохицуулалтын системийг байгуулахад Дундад улс бэлэн байна.

       Энэ удаагийн дэлхийн интернетийн их хурлаар олон улсаас интернет сүлжээний хөгжилд тулгарч байгаа чухал асуудлыг хамтдаа ярилцана. Хуралд оролцсон бүх зочид санал бодлоо чөлөөтэй солилцон, хамтдаа зөвлөлдөж, шинэ санаагаа илэрхийлэн, интернетийн хөгжлийг ахиулж хүн төрөлхтөнд буян үйлдэхийг хүсэж байна.

 

      Хуралд өндөр амжилт хүсье!

 

 

 

 

 

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл