solongonews
Эртний Мин гүрний үеийн гүүрийг илрүүлэв
2017-03-01 17:25
Вань Сүй гүүрийг 1556 онд бүтээн байгуулжээ.

Өнөөдөр буюу 3 дугаар сарын 1-ний өдөр Хятадын Жян Ши мужийн Дагина нуурын усны түвшин доошилж, Хятадын Мин гүрний үеийн гүүрийг илрүүлсэн байна. Энэхүү Вань Сүй гүүрийг 1556 онд бүтээн байгуулсан бөгөөд нийт урт нь 384 метр, 7.68 метр өргөнтэй гүүр болно.

Түүхэнд Вань Сүй гүүр нь нутгийн хүмүүсийн өмнөд нутаг уруу нэвтрэх гол зам байжээ. 1958 онд тухайн газар цөөрөм байгуулснаас уг гүүр болон Фэнь И эртний суурин нуурын доор орсон бөгөөд нуурын усны түвшин доошлох үеэр л хүмүүс энэхүү гүүрийг сонирхох боломжтой юм. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл