solongonews
Ли Кэчян Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцов
2018-05-11 10:51
Орон нутгийн цагаар 05-р сарын 10-нд Токио хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хамт Хятад, Японы энх тайван, найрамдлын гэрээр байгуулагдсаны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож, өөрт нь зориулсан хүлээн авалтад үг хэллээ. Хятад, Японы улс төр, эдийн засгийн салбар, иргэний байгууллагын 2000 шахам хүн тус арга хэмжээнд оролцсон байна.

Ли Кэчян: Хятад, Японы энх  тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тус  гэрээнд Хятад, Японы хамтарсан мэдэгдлийн зарчмуудыг хуулийн хэлбэрээр тогтоосон  юм. Үүнд Японы тал дайны хариуцлагаа гүнзгий ухамсарлах, нэг Хятадын зарчим  баримтлах зэрэг чухал байр суурь багтсан. Хятад, Япон хоёр орон цаашид  найрамдлаар харилцана гэж тодорхой тунхагласан нь хоёр орны харилцаанд улс төр,  хууль эрхзүйн үндэс суурь тогтоож, зөв чиглэл зааж өгсөн юм. Хятад, Японы улс  төрийн 4 баримт бичиг бол хоёр орны харилцааг эрүүлээр хөгжүүлэхэд хэлбэрэлтгүй  баримтлах зарчим, мөрдөх дүрэм юм. Хоёр орон улс төрийн 4 баримт бичгийг ягштал  баримталж, идэвхтэй хамтран ажиллаж байж л хоёр орны харилцаа хол явна  гэжээ.   

Ли Кэчян: Энэ айлчлалаар би Японы  удирдагчтай урьдын туршлага сургамжаа дүгнэн, хоёр орны харилцааг хэвийн замд  дахин оруулж, урт хугацаагаар эрүүлээр хөгжүүлэх зорилтыг биелүүлэх талаар чухал  нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад, Японы харилцаа сайжран хөгжих шинэ  боломж нээгдэж байна. Хоёр тал идэвхтэй ажиллаж, хоёр орны харилцааг сайжруулан  хөгжүүлэх олон шинэ арга хэмжээ авч, хоёр ард түмэн, олон улсын хамтын  нийгэмлэгийн Хятад, Японы харилцаанд тавьж буй хүсэл найдварыг биелүүлэх ёстой  хэмээн цохон тэмдэглэжээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл