Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргад хүргэсэн Nguyen Phu Trọng ерөнхий нарийн бичгийн даргын баярын захиа болон аман захиаг Hoang Binh Quan уламжлав. Nguyen Phu Trọng аман захиандаа, ХКН-ын XIX их хурал төгс амжилттай болсон энэ үед, миний бие Вьетнам Хятад хоёр нам хоёр орны харилцааны өндөрлөгөөс Хятадад тусгай элч томилж, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон болон бүх намаа удирдах гол төв болсонд баяр хүргэж байна, ХКН-ын XIX их хурал агуу их амжилт олж, Ши Жиньпиний шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын үзэл санааг намаа удирдах үзэл санаа болгосныг бид өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Вьетнам Хятадын харилцааг дээд хэмжээнд чухалчилж, өөрийн биеэр урагшлуулж байгааг Вьетнамын тал өндрөөр үнэлж байна, тантай хамт хичээн зүтгэж, Вьетнам Хятадын харилцааг урагшлуулан улам их шинэ хөгжилд хүргэхийг хүсэн хүлээж байна гэжээ.
Nguyen Phu Trọng аман захиа ирүүлсэн явдалд Ши Жиньпин талархал илэрхийлэв. Ши Жиньпин хэлэхдээ, ХКН-ын XIX их хурал хуралдсан болон миний бие ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон явдалд Вьетнамын КН-ын төв хороо болон Nguyen Phu Trọng ерөнхий нарийн бичгийн дарга тус тус баярын захиа ирүүлж, бас их хурал өндөрлөөд удаагүй байгаа энэ үед тусгай элч томилон ирүүлж, баяр хүргэсэн байна, эдгээр нь Хятад Вьетнам хоёр намын найрсаг нөхөрлөлийг харуулж, бас Хятад Вьетнамын харилцааг Вьетнамын тал дээд хэмжээнд чухалчилж буйг харуулсан байна гэжээ.
