solongonews
Дижитал эдийн засаг ”Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал хүчин болно
2021-09-07 11:35
Дижитал эдийн засаг ”Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал хүчин болно.

2021 оны Хятадын Олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармаг Бээжин хотноо болж байна. Дэлхийн үйлчилгээний худалдааны шинэ ажил төрөл, шинэ загвар бий болж байгаа бөгөөд дижитал эдийн засгийн хөгжил нь уламжлалт эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, эдийн засгийг хөгжүүлэхэд эрч хүч нэмэрлэж, “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагаанд шинэ боломж хангаж байгаа гэдэгт чуулга уулзалтад оролцсон зочид төлөөлөгчид санал нэгдэж байлаа.

Энэ удаагийн үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармагийн үед Хятад улс “Бүс ба зам”-ын орнуудын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй соёл аялал жуулчлалын үйлчилгээ, ложистик үйлчилгээ болон чөлөөт худалдааны бүсийн инновац хөгжил зэрэг талаар стратегийн хамтын ажиллагааны олон гэрээг байгуулжээ.
“Бүс ба зам”-ын санаачилгыг дэвшүүлээд 8 жилийн нүүр үзэж байна. Энэ найман жилийн хугацаанд олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт гарсаар боловч “Бүс ба зам”-ын олон улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь холбогдох улс орны хөгжилд  боломж ашиг олгосоор байгаа юм. “Бүс ба зам”-ын үйлчилгээний худалдааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд баялаг амжилтад хүрч байна. 2018 оноор жишээлэхэд Хятад улс болон “Бүс ба зам”-ын орнуудын үйлчилгээний худалдааны импорт экспортын нийт хэмжээ нь 2017 оныхоос 22.3 хувиар нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны ажил хариуцсан байцаагч Жү Гуан-Яо хэлэхдээ "2020 онд цар тахлын ноцтой цохилтод өртсөн нөхцөлд Хятад улс болон Бүс ба зам дагуух орнуудын үйлчилгээний худалдааны импорт экспортын хэмжээ мөн 2019 оныхтой үндсэндээ адил түвшинд байлаа. Энэ жилийн эхний улиралд Хятад улс болон Бүс ба зам дагуух орнуудын үйлчилгээний худалдаа 6.6 хувиар өссөн бөгөөд үүнээс экспорт 36.8хувиар өссөн нь сэргэлтийн сайн хандлагыг харуулсан юм".
Өдгөө цар тахлын нөхцөл байдалд олон улсын аялал жуулчлал, ачаа тээврийн хэмжээ ихэд буурсан тул үйлчилгээний худалдаа  нь бараа бүтээгдэхүүний худалдаанаас илүү цохилтод өртөж байгаа юм. Дэлхийн худалдааны байгууллагын саяхан гаргасан Дэлхийн худалдааны статистик тайлангаас үзвэл, 2020 онд дэлхийн үйлчилгээний худалдаа 21 хувь буурчээ. Үүний зэрэгцээ цар тахлын улмаас дэлхийн дижитал эдийн засаг хурдацтай хөгжиж, шинэ ажил төрөл, шинэ загвар бий болж, үйлчилгээний худалдааны хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болж байгаа юм. Сорилт боломж зэрэг оршиж буй нөхцөл байдалд үйлчилгээний худалдааны олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь дэлхийн эдийн засгийг сэргээн, хөгжүүлэхэд маш чухал байдаг. “Бүс ба зам”-ын үйлчилгээний худалдааны олон улсын хамтын ажиллагаа энэ талаар  илүү үүрэг гүйцэтгэх орон зайтай юм.
2018 онд Пакистан  улс орондоо хурдан хөгжлийн инновац дижитал үйлчилгээ, мэдээллийн хэрэглээ болон технологийн үйлчилгээ хангасан дижитал экологийн системийг байгуулах зорилгоор “Дижитал Пакистан” бодлогыг авч хэрэгжүүлжээ.  Өдгөө Пакистаны дижитал эдийн засаг маш хурдацтай хөгжиж байгаа талаар Пакистанаас Хятадад суугаа элчин сайд Мойн Ул Хакуе танилцууллаа. Тэрээр хэлэхдээ "Пакистаны өнгөрсөн жилийн мэдээллийн технологийн үйлчилгээг экспортолсон хэмжээ шинэ амжилт тогтоож, 2 тэрбум ам.долларт хүрлээ, бид 5  тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. Үүний төлөө холбогдох орнуудтай итгэлцсэн уялдаатай журмын дагуу үр дүнгээ хуваалцах шаардлагатай байна гэжээ. Хамгийн гол нь түншийн харилцаа тогтоох шаардлагатай гэж би хувьдаа боддог. Үүний төлөө бид гол гол орнуудтай түншийн харилцаагаа хөгжүүлж байна. Хятад улстай түншийн харилцаа байгуулна. Энэ төлөвлөгөө стратеги маань одоо ач тусаа өгч байгаа төдийгүй ирээдүйн шинэ хөгжилд бэлтгэл болж байгаа юм”.
Латин Америкийн Уругвай улсын үйлчилгээний салбар нь ДНБ-ний  70 гаруй хувийг эзэлдэг бөгөөд экспортын нийт хэмжээний гурваны нэгээс дээших нь үйлчилгээний салбарынх юм. Сүүлийн жилүүдэд Хятад Уругвайн худалдаа нэлээд сайн байгаа боловч гол нь бараа бүтээгдэхүүний худалдаа юм. Уругвайгаас Хятадад суугаа элчин сайдын зөвлөх Федерико Лейж хэлэхдээ "Уругвай, Хятадын үйлчилгээний худалдааны салбар, ялангуяа дижитал худалдааны хөгжлийн орон зай маш их байдаг" гэлээ.
“Уругвай 70 гаруй хувийн програм хангамжийн бүтээгдэхүүн экспортолдог. Манай зах зээл гол нь Америкт бий. Гэхдээ Хятад улстай илүү хамтран ажиллах ёстой гэж бид үздэг. Манай тэргүүний мэдээлэл технологийн компани Хятад улсад салбараа ажиллуулж байгаа бөгөөд банк санхүүгийн шинжлэх ухаан технологийн салбар, хиймэл оюун ухааны салбар зэрэг талаар Хятадын компанитай хамтын ажиллагааны механизм байгуулж байна. Энэ бол бидний урагшлах чиглэл, Бидний компаниуд Хятадын компанитай дижитал эдийн засгаас хамтын ажиллагааны шинэ боломж эрэлхийлэхийг хүсэн найдаж байна”.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шэньфэн хэлэхдээ: - 
“Бүс ба зам”-ыг хамтран чансаатай байгуулж, үйлчилгээний худалдааны хамтын ажиллагааны түвшнийг улмаар дээшлүүлнэ гэлээ.

“Бид бодлогоо ойлголцон уялдуулж, механизм байгуулан, үйлчилгээний худалдааны хэлхээ холбоогоо нэмэгдүүлж, Дижитал торгоны зам, Инновацын торгоны замыг бүтээн байгуулж, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагаагаа чангатгах болно. Хамтын ажиллагааны боломж нөхцөлийг бүрдүүлэн илүү өргөн хүрээнд өндөр түвшинд дотоод гадаадын уялдаатай, аюулгүй өндөр үр ашигтай олон улсын худалдааны зам сувгийг байгуулахын төлөө хичээн зүтгэнэ”.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл