solongonews
Хятад 50 тэрбум шоо метр олборлолттой байгалийн хийн олборлолтын анхны томоохон бүсийг байгуулж байна
2022-12-28 13:44
Хятад 50 тэрбум шоо метр олборлолттой байгалийн хийн олборлолтын анхны томоохон бүсийг байгуулж байна.

Энэ сарын 27-ны өдөр,  Хятадын нефть, газрын тосны Чанчиний олборлолтын үйлдвэрлэлийн удирдах төвийн цахим хуудсанд, “Байгалийн хийн олборлолтын хэмжээ 50 тэрбум шоо метрийг давж, 50.06 тэрбум шоо метрт хүрчээ. Энэ нь жилдээ 50 тэрбум шоо метр олборлолттой Хятадын байгалийн хийн олборлолтын анхны томоохон бүсийг байгуулж буйг харуулж байна”хэмээн мэдээлэв.

Хятад улсын байгалийн хийн хамгийн том үйлдвэрлэлийн бааз болохын хувьд Чанчины нефтийн ордоос олборлосон байгалийн хийг баруун зүгийн Ниншя, умард нутгийн Өвөр Монгол, зүүнш Бээжин-Тяньжин-Хэбэй, өмнөд нутгийн Хөх мөрний гурвалжин хойг, цаашид Гуандун, Хонконг, Макао зэрэг газруудад тээвэрлэж, олон зуун том, дунд хотуудад байгалийн хийн хэрэглээг хангах үүрэг гүйцэтгэж, үндэсний томоохон бүс нутгийн стратеги, зохицуулалттай хөгжилд ногоон эрч хүч сэлбэж байна. Өнөөг хүртэлх байдлаар, Чанчиний нефтийн ордноос 555 тэрбум шоо метр байгалийн хий олборлосон нь 720 сая тонн стандарт бүхий нүүрсийг орлож, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг ялгаруулалтыг 1.956 тэрбум тонноор бууруулсантай тэнцэж байна. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл