solongonews
Чин үнэнчээр ажиллаж жинхэнэ амжилтыг гаргатугай
2017-04-13 15:37
2017 оны хаврын улирлын чухал том төслийг төвлөрүүлэн барилга эхлүүлж бүтээн байгуулах их хурал нээлтээ хийв.

ХКН-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жихэн 4 дүгээр сарын 5-ны өдөр ӨЗО-ны холбогдох албаны удирдлага, аймаг хот, Хорингэр шинэ дүүрэг, Их Хянган давааны ой шугуйн хяналтын товчооны удирдлагуудын хамт Хорингэр шинэ дүүрэг, Саальчин аж үйлдвэрийн хүрээлэн дүүрэг, Жинь Шань дээд шинэ мэргэжлийн аж үйлдвэрийн нээлтийн дүүрэг ба Хөххотын метроны нэгдүгээр шугамын барилгын тухайн талбайд хүрч, төслийн барилгын газруудтай танилцаж, чухал том төслийг хэрэгжүүлж байгаа байдалтай танилцаж, Өвөр Монголын ерөнхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, стратегийн чанартай шинээр мандан хөгжиж байгаа аж үйлдвэрийн хөгжил болон 2017 оны хаврын улирлын чухал том төслийг төвлөрүүлэн барилга эхлүүлж бүтээн байгуулах их хурлын нээлтийг хийлээ.

2017 онд Хөххотын хаврын улирлын барилга эхлүүлэх чухал том төсөл 98, ерөнхий хөрөнгө оруулалт нь 116.2 тэрбум юань бөгөөд энэ жил 40.3 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үүнд, "Долоон сүлжээ"-ний төсөл 35, ерөнхий хөрөнгө оруулалт нь 44.5 тэрбум юань бөгөөд энэ жил 20.6 тэрбум юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөж, “Долоон аж үйлдвэр”-ийн төсөл 19, ерөнхий хөрөнгө оруулалт нь 14.3 тэрбум юань бөгөөд энэ жил 3.6  тэрбум юанийн хөрөнгө оруулахаар тус тус төлөвлөж байна.

Хятад улсын China Unicom (Хөххот)-ын дата төв, Яүн Кэгийн IT төхөөрөмжийг дахин үйлдвэрлэх аж үйлдвэрийн суурин, Жинь Юй биологийн шинжлэх ухаан мэргэжлийн аж үйлдвэрийн хүрээлэн, Вотама шинэ эрчим хүчний машины аж үйлдвэрийн хүрээлэн, газар доорх төмөр замын нэг номерт шугамын барилгын газар олон шинэ барилга байгууламж нь хүмүүсийн  анхаарлыг эрхгүй татаж байлаа.

Хятад улсын China Unicom (Хөххот)-ын том дата төслийн ерөнхий хөрөнгө оруулалт нь 15 тэрбум юань бөгөөд үйлдвэрлэх, төвлөрүүлэн хянах, хэмжиж туршин судлан нээх, хадгалах, хүчдэл өөрчлөх өртөө зэрэг 5 том дүүргээс бүрдэж, төслийг гурван хугацаа хуваан бүтээн байгуулж, одоогоор нэгдүгээр шатны барилгыг дуусгаж, 9000 машин угсраад, Байдү, Тэн Шюун зэрэг 16 аж ахуйн нэгж байгууллага ирж нутагшсан байна.

Саальчин аж үйлдвэрийн хүрээлэн дүүргийн Жин Юй биологийн шинжлэх ухаан мэргэжлийн аж үйлдвэрийн хүрээлэн нь шинжлэх ухаан техник мэргэжлийн хэлбэрийн аж ахуйн нэгжийн хувьд "Хятадад үйлдвэрлэв 2025"-ын Хятад улсыг хүчирхэгжүүлэх стратеги бодлогыг хэрэгжүүлж эхлэн, интернэт холбооны мэргэжил хийгээд үйлдвэрлэх технологийг гүнзгий нэгтгэж, аж үйлдвэрийн зэрэг дэвшихийг хурдасгаж, хүний биед хэрэглэх эм үйлдвэрлэх ба мал амьтанд хэрэглэх эм бэлдмэл үйлдвэрлэх зэрэг 4 том чадварт үүргийг бүтээн байгуулахын зэрэгцээ дэлхийн тэргүүний стандарт үйлдвэрлэл ба судалгаа, нээлтийн суурин хийгээд мэргэжлийн тулгуурлах тавцанг бүтээн байгуулахаар хичээж байгаа аж.

- Хүрээлэн дүүрэг нь олон улсын солилцооны тавцанг бүтээн байгуулахаар зорилго болгож, бүтээн байгуулсныхаа дараа умард хилийн биологийн аюулгүй байдлыг хамгаалах хамгаалалтыг цогцлооход чухал нөлөө үзүүлнэ гэж Жинь Юй группийн ажилтан танилцууллаа.

Тус багийнхан тэндээс гараад Жинь Шань дээд зэрэглэлийн технологи мэргэжлийн аж үйлдвэрийн нээлтийн дүүрэгт байрлах “Optimum Nano” шинэ эрчим хүчний авто машины аж үйлдвэрийн хүрээлэнд очсон байна. Уг хүрээлэнг Түмэд зүүн хошууны Засгийн газар болон “Optimum Nano” бүтээлч холбоо, Хятадын төмөрлөг хайлуулах нэгдүгээр группээс хамтран бүтээн байгуулсан аж. Энд дэлгэн сонирхуулж буй шинэ эрчим хүчний зай, хөдөлгүүр, шинэ эрчим хүчний цэвэрлэгч машин, холигч ачааны машин, автобус зэрэг нь хүмүүсийн анхааралд хүрсэн бөгөөд Ли Жихэн дарга:

- Байгаль орчныг хамгаалах нь XXI зууны хамгийн чухал аж үйлдвэр мөн. Та бүхэнд амжилт хүсье хэмээн урам хайрласан байна.

Хөххотын нэгдүгээр шугамын метроны барилгын ахицтай танилцсанаар энэ удаагийн ажил байдалтай танилцсан аян дууссан юм. Метроны барилгын 80 хувийг байгуулж дууссаныг хараад хүмүүсийн урам сэргэж байлаа.

ӨЗО-ны Намын хороо, Засгийн газрын “Долоон сүлжээ”, “Долоон аж үйлдвэр”-ийг чухалчлан, шинээр мандаж байгаа аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг чухал том төслүүдийн ажлыг энэ хавар эхлүүлэн, баруун бүс нутаг, хил хязгаар орны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжих төрийн бодлогын боломжуудыг ашиглан, үр өгөөж ихтэй стратеги бодлого, төсөл төлөвлөгөөнүүдийг гаргаж, дэд бүтцийн дутуугаа нөхөн, эдийн засгийн шинэчлэлээ хурдасгах нь алс хэтийн ач холбогдолтой хэмээн тус ажлын багийнхан санал нэгтэй үзсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл