solongonews
Хятадын олон улсын аялал жуулчлалын 10 том брэндээр ”Цайны зам” тодорлоо
2016-02-25 11:53
Хятадын олон улсын аялал жуулчлалын 10 том брэндээр ”Цайны зам” тодорлоо.

     ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооноос мэдээлснээр, Хятадын аялал жуулчлалын дүр төрхийг нэг алхам бүрдүүлэх, Хятадын аялал жуулчлалын олон улсын өрсөлдөөнийг дээшлүүлэх, дотоодын аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийг ахиулах зорилготойгоор улсын аялал жуулчлалын товчооноос саяхан Хятадын аялал жуулчлалын 10 том брэндийн анхны ээлжийн 12 брэндийг гаргасан байна. Үүнд, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны хэрэгжүүлж буй цайны зам аялал жуулчлалын маршрут хэсэг жагсаалтад оржээ. Цайны зам нь Хятадыг ОХУ, Европтой холбосон худалдааны зам болно. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол нь Орос, Монголтой хиллэх давуу талаа тулгуурлан, Хятад, Монгол, Орос гурван улс 5 орон нутгийн аялал жуулчлалын хамтарсан хурлын механизмыг бий болгон, цайны замын соёлыг судлан гүнзгийрүүлэн, Хятад, Орос, Монголын цайны замын аялал жуулчлалыг нээн хөгжүүлэхийн зэрэгцээ цайны замын дагуу улс орнуудтай түмэн газрын цаны зам олон улс аялал жуулчлалын холбоог байгуулахыг ахиулна.

       Цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийг бий болгох ажлыг сайн хийхийн тулд Өвөр Монголын Аялал жуулчлалын товчооны хэрэгжүүлж буй цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоод нийт байгууллага нэгжтэй хамтран, брэндийг бий болгох дүрэм тогтоол, нийтлэг практикийг мөрдөж, аялал жуулчлалын нэгдсэн логоог хийн, ашиглах цар хүрээг тогтоож, брэндийн хэрэглээ болон сурталчилгааны зэрэг менежментийг хийн, цайны замын брэндийн олон улс дахь нэр нөлөөг тасралтгүй өргөтгөнө. Цайны зам олон улсын аялал жуулчлалын брэндийн иж бүрэн аялал жуулчлалын маршрут ажлыг сайн хийхийн тулд, Өвөр Монголын Аялал жуулчлалын товчоо холбоо гишүүн байгууллагыг зохицуулан, бүс нутаг болон онцлогтой аялал жуулчлалын эх баялгийг нэгтгэн, иж бүрэн аялал жуулчлалын маршрутыг байршуулж төлөвлөнө. Мөн Улсын аялал жуулчлалын газар нь “Хятадын олон улсын аялал жуулчлалын 10 том брэндийн аялал жуулчлалын маршрутыг эмхтгэл”-ийг эмхтгэн найруулж, Хятадын аялал жуулчлалыг хилийн чанадад сурталчлах сайт, сурталчилгааны индэр, төлөөлөн удирдах газар зэрэг олон төрлийн арга замаар дамжин нийтэлж байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Твө
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл