solongonews
Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ
2016-11-16 16:27
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Кувейт Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бельгийн Вант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Шведийн Вант Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсад Монгол Улсаа төлөөлөн ажиллах Элчин сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.

Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
  • Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
  • Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар болж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл