“Өвөр Монголыг сонс” арга хэмжээ үргэлжилж байна
2017-07-19 11:31
Төвийн Ардын радио нэвтрүүлгийн хороо, ӨМӨЗО—ны ХКН-ын ухуулах хэлтэс, Хятадын радио нэвтрүүлгийн холбоо хамтран зохион байгуулсан “ Өвөр Монголыг сонс” сурвалжилгын арга хэмжээ 7 дугаар сарын 17-ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ.

Арга хэмжээнд Хятад Улсын хэмжээн дэх мужийн зэрэглэлийн радиогийн 50 гаруй сэтгүүлчид оролцов. “Өвөр Монголыг сонс” цуврал арга хэмжээ 7 өдрийн турш үргэлжлэх бөгөөд Хөххот-Алшаа, Бугат-Баяннуур, Хянган-Түнляо, Улаанцав-Ордос, Ү Хай- Хөлөнбуйр, Шилийнгол-Улаанхад зэрэг 6 маршрут ангилан сурвалжлага хийх юм байна. Сэтгүүлчид ӨМӨЗО байгуулагдсаны 70 жил, ялангуяа, ХКН-ын XVIII хурал нээгдсэнээс хойших Өвөр Монголын эдийн засаг, соёл, нийгмийн нийт салбарын хөгжил дэвшил, асар их амжилтыг олон өнцгөөс мэдээлэх юм байна.
Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : CиньХуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
