solongonews
2020 онд бүх хот 5G сүлжээтэй болно
2020-01-03 15:42
2020 онд бүх хот 5G сүлжээтэй болно

      Саяхан болсон Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн ажлын хурлын үеэр Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй:

- 5G сүлжээг тогтвортой хөгжүүлж, хамтран бүтээн байгуулж, хамтдаа ашиглах явцыг гүнзгийрүүлэн 2020 онд багтаан дотоодын орон нутгийн бүх хотыг 5G сүлжээтэй болгоно гэж мэдэгдлээ.

- 2019 онд Хятад улс 5G сүлжээг бизнесийн зориулалтаар албан ёсоор ашиглаж эхэлсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 126 мянган 5G станц нээсэн бөгөөд 5G гар утасны чип нь бизнесийн зориулалттай ашиглалтад орсон байна. 5G-ийн хөгжилтэй уялдуулж 2020 онд 4K / 8K, VR / AR зэрэг шинэ технологийн хэрэглээг түргэсгэн, дээд зэрэглэлийн мэдээллийн үйлчилгээний хангамжийг нэмэгдүүлнэ гэж Мяо Вэй хэлсэн юм.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл